Төлөвлөгөөний мэдээлэл

Хаанчлалын гэрлэлтЗагвар

Kingdom Marriage

5-с 3 дахь өдөр

Нэг өдөр нэгэн бяцхан охин эмээгийнхээ гараар тоглож байхдаа гэнэт түр зогсон эмээгийнхээ хуримын бөгжийг нягтлан харав. Хэдэн минутын дараа тэр эмээгээсээ бөгж нь яагаад томдсон бас хүнд байгааг асуужээ. Энэ нь түүний өмнө нь харж байсан нарийн, хэврэг бөгжнүүдээс хамаагүй өөр байлаа. Эмээ нь түүн рүү харж инээмсэглэн, "Намайг гэрлэх үед бөгж маань удаан эдлэгдэхээр хийгдсэн учраас юм." гэж хэлсэн.



Олон хосууд хуримын бөгжөө буцаадаг шалтгаануудын нэг бол тэд гэрлэлтийг хэлцэл мэт үздэгээс аж. Хэлцэл гэж тал бүр ямар нэгэн зүйлийг хийх болно гэдгийг илэрхийлэхүйц хоёр буюу түүнээс дээш хүмүүсийг хоорондох нөхцөл шаардах хэлцлийг хэлдэг. Гэрээ нь хязгаарлагмал хугацаагаар хийгдэх ба "хэрэв, ингэх юм бол" гэсэн мэдэгдлүүдэд үндэслэдэг. "Хэрэв тэд үүнийг хийх юм бол би үүнийг хийх болно." Хүмүүс хэлцлээс ямар үр ашгийг хүртэх вэ гэдэг шалтгааны улмаас хэлцлийг байгуулдаг. Тэд хүссэн зүйлээ хүлээн авч чадахгүй байх үедээ, хүссэнээ хүлээн авахаа болих үедээ эсвэл тэд хамаагүй дээр сонголтуудыг олох үедээ хэлцэл цуцлалтаа зөвтгөх болно. 



Гэсэн хэдий ч, Библи гэрлэлтийг ийм байдлаар тодорхойлдоггүй харин үүнийг гэрээ гэж тодорхойлсон. Гэрээ бол энэ нь мөнхийн гэсэн утгатай тэнгэрлэгээр бий болгосон үүрэг юм. Үүнд дүрэм журам, хариуцлага, үр ашиг гэж бий. Энэхүү гэрээ нь нөгөө хүндээ үр ашгийг авч ирэхийн төлөөх дотно харилцаа юм. Энд байх үед, харилцааны сайн тал нь хувь хүний хэрэгцээнээс хамаагүй давдаг. Ийм л учраас гэрээнд нөхцөл үл шаардах амлалтыг өгдөг. Үндсэндээ бие махбодын ертөнцөд амьдруулахын тулд сүнслэг орчин дотор Бурхан ямар нэгэн зүйлийг албан ёсны болгож буй явдал юм. Эцэстээ, гэрлэлтийн амлалтыг "Бурханы өмнө" өгдөг тийм ч учраас энэ нь ханьтайгаа бас Бурхантай байгуулах гэрээ юм. Ханьдаа амласан амлалтаа эвдэх нь Бурхантай байгуулсан амлалтаа эвдэхтэй адилхан.



Гэрээний нөхцлийн оронд үүрэг хариуцлага бүхий гэрлэлтэд эхнэр нөхөр амьдрах үед тэднийг хамгаалалт хучих болно. Энэ нь яг л шүхэртэй адилхан. Бороо орох үед шүхэр бороог зогсоодоггүй харин таны дээр бороо орохыг зогсоодог.



Бурханы хамгаалалтын дор амьдрах нь гэрлэлт дэх хүнд хэцүү зүйлсийг зогсоохгүй харин та Түүний хамгаалалт дор байгаагүй бол танд нөлөө үзүүлэх байсан тийм арга замаар нөлөөлөхийг зогсоодог. 



Үүрэг хариуцлагын үүднээс та хэрхэн ханьтайгаа холбогдож эхлэх боломжтой вэ? 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Kingdom Marriage

Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жар...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс) -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://go.tonyevans.org/portrait-of-a-christian-family

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна