Төлөвлөгөөний мэдээлэл

Ажилдаа утга учрыг өгЗагвар

Give Your Work Meaning

4-с 4 дахь өдөр

Бурхан ажлыг маань Өөрийнхөө зорилгын төлөө ашигладаг


Олон жилийн зовлон зүдгүүрийн дараа Иосефийн зүүд үр жимсийг гаргасан. Египет даяарх үйл ажиллагаануудыг Фараон Иосефт даатгаад зогсолгүй, түүнийг болохыг нь тэр даруй таниагүй хэдий ч өлсгөлөн болох үед хоол хүнс хайн ах нар нь түүнд дээр ирсэн бөгөөд дүүгийнхээ өмнө өвдөг сөхөрчээ. Долоон жилийн элбэг дэлбэг байдал болоод долоон жилийн өлсгөлөнг ашиглан Өөрийнхөө хүмүүсийг Египет рүү аюулгүй газар руу дагуулахаар Бурхан анхнаасаа төлөвлөсөн байжээ. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхэд Иосефийг бэлтгэхэд Бурхан нөхцөл байдлуудыг ашигласан.


Иаковыг нас барах үед түүнийг өшөөгөө авах боловуу хэмээн ах нар нь түүнээс эмээж байлаа. Гэвч Иосеф Бурханы зорилго дээр төвлөрсөн хэвээр байсан бөгөөд "Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан […] үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм" (Эхлэл 50:20) гэж хариулсан байдаг. Зөвхөн өнөөдрийн бидний олж харах Бурханы агуу төлөвлөгөөнд тэрээр хэрхэн багтаж буй өчүүхэн хэсгийг л Иосеф олж харсан. Нэг л өдөр, Иосеф хичнээн олон хүмүүсийн авралд хувь нэмэр оруулсан болохоо харах болно. 


Иаков 1:2-3-т, "Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ." гэж хэлсэн байдаг. Хүнд хэцүү нөхцөл байдлын туршид итгэмжтэй байх үедээ биднээр дамжуулан гайхамшигт зүйлсийг хийх үүд хаалгыг бид Бурханд нээн өгч байдаг. Зан чанарыг бий болгох, бидэнд хүчийг өгөх цаашлаад өөр ямар ч арга замаар хүрч чадахааргүй байсан тийм үр дүнг гаргахад ажлыг минь ажиглах чадвартай, ашиглах ч болно гэдэгт Бурханд найдах нь үнэхээр чухал. 


Бид Христэд төвлөрсөн хэвээрээ байх үед бидний төсөөлөхөөс ч хамаагүй агуу арга замаар Бурхан ажлыг минь ашиглаж байгаад бид итгэлтэй байх боломжтой. Иосефийн үзсэнчлэн бид ч мөн адил ажлыг минь Бурхан Өөрийнхөө агуу төлөвлөгөөнд ашиглаж буйг хальт харж ч болох юм. Нэг л өдөр, Бурханы төлөвлөгөөнд итгэмжит байдал маань ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг бид бүгдээрээ харах болно. 


Хүнд хэцүү нөхцөл байдлуудаар дамжуулан таныг сайжруулах боломжийг Бурханд олгох мөн Түүний зорилго, Түүний алдрын төлөө ажлын тань утга учрыг өсгөхөд өөрийгөө сориорой.


Залбирал


Бурхан Ааваа, миний амьдралд болоод амьдралаар минь дамжуулан Та үргэлж ажлаа хийж байдгыг тань би мэднэ. Өдөр бүр хийдэг ажлынхаа хувьд тэнгэрлэг хараатай хэвээр байхад надад туслаач. Итгэлийг минь өсгөж өгөөч. Ажил дээр минь мэргэн оюун ухааныг надад өгөөч, тэгснээрээ хийж буй бүхэн минь Таны зорилгын төлөө ашиглагдах боломжтой болох юм. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.


Дэлгэрүүлэн судлахыг хүсвэл


Ажлын байрны талаарх өөр бусад чимээгүй цагийн судлалуудыг  Воркматтерсаас олж үзнэ үү.


Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Give Your Work Meaning

Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод аж...

More

Ажил чухал-д энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл:http://www.workmatters.org/workplace-devotions/-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна