Төлөвлөгөөний мэдээлэл

Ажилдаа утга учрыг өгЗагвар

Give Your Work Meaning

4-с 1 дахь өдөр

Ажлын маань утга учир бол бидний сонголт мөн


Эхлэл 37:5-7 болон 9-д, түүний амьдрал дахь Бурханы агуу дуудлагын талаарх зүүдийг Иосеф зүүдэлдэг. Тэрээр өөрийгөө эрх мэдэлтэй нэгэн болох бөгөөд түүний гэр бүлийнхэн хүртэл түүнд мөргөцгөөж байна гэж зүүдэлжээ. Түүний ах нар нь түүнд атаархаж эхэлсэн бөгөөд улмаар хамгийн бага дүүгээ алахыг хүсэцгээв. Тэд гэрээсээ асар хол байх үед Иосеф ах нараа хэр байгааг нь үзэхээр ганцаараа ирэхэд нь тэд боломжийг ашиглан түүнийг боолоор зарсан. Иосеф асар их тойруу замаар явсан байна гэж та хэлж болно.


Бурханыг огт хүндэлдэггүй улс оронд тэрээр боолоор ажиллахаар хүчлэгдсэн хэдий ч ажилдаа хандах хандлагаа сонгох эрх чөлөөг нь тэд түүнээс булаан авч чадаагүй. Өөрийнхөө хийж гүйцэтгэх үүрэгт өөрийг нь тодорхойлох боломжийг Иосеф огт олгоогүй. Потифар түүний эзэн нь байсан хэдий ч Бурханд үйлчлэхийг, ажлаа хамгийн сайнаараа хийхийг Иосеф сонгожээ. Үүний үр дүнд Иосефийн хийсэн бүхэн амжилтад хүрэх боломжийг Бурхан өгсөн бөгөөд өмчлөх бүхий л зүйлсээ захиран зарцуулах ажилд Потифар Иосефийг томилжээ.


Хийхийг хүссэн ажлын талаарх мөрөөдөл хүн бүрт л байдаг. Магадгүй хийж байгаа ажил чинь энэхүү мөрөөдлөөс асар хол байгаа ч байж болох юм. Аль нь ч байсан хамаагүй санаатайгаар эсвэл санамсаргүйгээр - ажил маань бидэнд ямар утга учиртай болохыг бид бүгдээрээ л сонгодог аж. Ажилдаа бидний өгөх утга учир нь энэ талаарх хандлагыг маань тодорхойлдог бөгөөд энэ нь ажилдаа бидний авч ирэх чанар, давуу чанарт маань нөлөөлдөг бөгөөд энэ нь Бурхан биднийг хэрхэн ашиглах боломжтойд бас нөлөөлдөг. 


Ажилдаа эерэг утга учрыг сонгох эрх чөлөө бидэнд байдаг. Ийм хандлагатай байх үед бид ажлаа сайн хийгээд зогсохгүй, бусад хүмүүс биднээс Христийг олж харах боломжийг олгодог аж. Эцэстээ, бидний хэн болох маань ажилд маань бус харин Христ дотор байдаг. Түүний хаанчлалд ажлын тань утга учрыг харуулж өгөхийг Түүнээс гуйн залбир.


Залбирал


Бурхан Ааваа, өнөөдөр ажлаа Таны нүдээр харахад надад туслаач. Бусдад Христийн хайрыг харуулахын тулд Таныг хайрлах хайрын дагуух төгс хийх ажил бүрийг минь Та хардаг болохыг санахад надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.


Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл


Энэхүү  Ажил чухал блог-оос хамгийн энгийн ажлаас зорилгыг хэрхэн олж авахыг олж мэдээрэй.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Give Your Work Meaning

Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод аж...

More

Ажил чухал-д энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл:http://www.workmatters.org/workplace-devotions/-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна