Төлөвлөгөөний мэдээлэл

Ажилдаа утга учрыг өгЗагвар

Give Your Work Meaning

4-с 2 дахь өдөр

Ажлынхаа хувьд Бурханаас өгөгдөх утга учрыг сонгох нь



Зөвхөн пасторууд, илгээлтийнхэн, ашгийн бус байгууллагынханы ажил л Бурханд чухал байдаг гэсэн буруу ойлголт ихэнх Христитгэлтнүүдэд байх нь элбэг байдаг. Үүний аюул гэвэл бид бусад ажлуудыг чухал бус гэж шүүх гээд байдаг нь хандлага, сэдэлтэд маань сөрөг нөлөө үзүүлэх боломжтой байдаг. Үнэндээ, бүхий л ажил Бурханы хувьд чухал аж. Ямар ч ажил хийсэн бусдад үйлчилж, Түүний зорилгыг биелүүлэхэд Өөртэйгөө биднийг хамтраасай гэж Бурхан хүсч байдаг.



Хамгийн хүнд зовлонтой үедээ ч хүртэл Иосеф үүнийг ойлгосон байсан. Нөхцөл байдал нь таагүйгээс долоон дорд хүрэх үед ч хүртэл Иосефт буруу хандлага үүсч бий болоогүй. Хийх ёстой ажил нь түүний эцсийн дуудлага байгаагүй нь тодорхой байсан учраас тэрээр зүгээр л өнөө маргаашаа аргацаагаагүй. Бурханы төлөө - ажиллаж байгаа гэдгээ Иосеф мэдсэн байлаа. Үүний үр дүнд, Эхлэл 39-р бүлэгт "Эзэн Иосефтой хамт байсан" хэмээн дөрвөн удаахэлсэн байдаг (Эхлэл 39:2, 3, 21, 23). Потифарын эхнэр Иосефыг өөртэйгөө унтаач хэмээн гуйсаар байх үед тэр, "миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй. […] Би яаж … Бурхандаа нүгэл үйлдэх билээ?" гэв. Өөрийнх нь амжилт Бурханаас ирсэн бөгөөд Бурханыг хүндлэх дээрээ алдаа гаргах хэрэггүй гэдгийг Иосеф сайтар ойлгосон байлаа.



Иосеф зөв зүйлийг хийхээр сонгосон хэдий ч түүнийг гүтгэн, ажлаас нь халж, шоронд хорьсон. Шударга бус нөхцөл байдалд байхдаа ч хүртэл Бурханыг хүндлэхээ болоод эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэхээ Иосеф хэзээ ч болиогүй. Дахин, Бурхан түүнд шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олох ивээлийг өгсөн. 



Ажил дээрээ ч бид мөн Иосефийн үзэж туулсанчлан шударга бус нөхцөл байдлуудтай нүүр тулах болно. Аливаа зүйл буруугаар эргэх үед ажилдаа хандах сөрөг хандлага бий болохоос бид зүрхээ хамгаалах хэрэгтэй. "Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан" (Иохан 16:33) хэмээн Есүс бидэнд хэлжээ. Бүхий л нөхцөл байдалд бид Христ дотор байсаар байх хэрэгтэй бөгөөд тэгснээрээ ажлаас минь их үр жимс гарах болно (Иохан 15:5). 



Ажлаа Бурханы нүдээр олж харахын тулд та юу хийж чадах вэ? 



Залбирал



Бурхан Ааваа, Таны надад өгсөн ажлын төлөө талархъя. Надад амжилтыг өгсөний тань төлөө Танд талархъя. Ямар ч үед Таны дотор байсаар байхад минь надад туслаач, тэгснээрээ аливаа зүйл хүссэнээр минь болохгүй байх үед ч хүртэл, бүхий л нөхцөл байдалд хамгийн дээд чанараар би үйлчлэх боломжтой болох болно. Есүс дээр төвлөрсөн хэвээрээ байхад надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.



Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл



Ажилд зориулсан Бурханы зорилгыг хэрхэн эрж хайх талаар судал. Кока Кола компаний байршил хариуцсан орлогч захирал асанБонни Вүрзбакертай хийсэн видео-г үзнэ үү.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Give Your Work Meaning

Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод аж...

More

Ажил чухал-д энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл:http://www.workmatters.org/workplace-devotions/-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна