Төлөвлөгөөний мэдээлэл

Ажилдаа утга учрыг өгЗагвар

Give Your Work Meaning

4-с 3 дахь өдөр

Бүхий л үед ажил дээрээ Бурханд найдах нь


Хэний төлөө ажил хийж байгаа минь үнэхээр чухал бөгөөд энэ нь бидний ажилдаа өгөх утга учирт нөлөөлөх боломжтой. Хэрэв бид хамт ажилладаг хүмүүсээ хүндлэн, байгууллагынхаа талаар эерэг сэтгэгдэлтэй байх юм бол хамгийн шилдэгээрээ ажиллахыг хүсэх нь гарцаагүй. Гэвч хэрэв хэн нэгэн бидэнтэй эвгүй харьцсан эсвэл бид хамт ажилладаг хүмүүстэйгээ асуудалтай байх юм бол сэтгэл гонсойх, цөхрөх тэр ч бүү хэл уур уцаартай болох нь амархан байдаг. Бусдыг шүүх байдал маань хамгийн шилдэгээрээ ажиллах сэдэлтэд маань сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. 


Иосефт уурлах, гомдсон хэвээр байх бүхий л шалтгаанууд байсан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө тэрээр шоронд хоригдсон. Гэсэн хэдий ч, Иосеф Бурханд найдсаар байсан бөгөөд шоронгийн захирагчдаа хамгийн шилдэгээрээ үйлчилж байв. Үүний улмаас, түүнийг хоригдлуудын ахлагчаар томилдог. Тэнд хоригдсон хааны сөнч, талхчин хоёр гунигтай харагдахад нь Иосеф тэдний төлөө санаа зовж буйгаа харуулдаг. Тэрээр тэднийг зүүднүүдээ ярихыг нь сонсон, Бурханы өөрт нь үзүүлсэн зүүдний тайллыг тэдэнд хэлдэг. Түүний нинжин сэтгэл нь Фараоныг таагүй зүүд зүүдэлснийг хэн ч тайлж чадахгүй байх үед Иосефийг Фараонд санал болгоход сөнчийг хөтөлжээ. Тэр үед ч хүртэл, Иосеф өөрийгөө сайн хүн мэт харагдуулах гэж хичээгээгүй. Тэрээр Фараонд хандан, Бурханаас өөр хэн ч зүүдийг тайлж чадахгүй гэж хэлжээ. Тэгээд тэрээр өөрт нь Бурханы өгсөн тайллыг түүнд хэлж өгчээ. 


Иосеф шоронд байхдаа итгэмжтэй байсан учраас Бурхан түүнд Египетийг бүхлээр нь захируулдаг (Лук 16:10). Бурхан Иосефтэй үргэлж хамт байж, түүнийг бэлтгэн, түүнд мэргэн оюун ухааныг өгч, Өөрийнхөө зорилгыг биелүүлэх нөхцөл байдлуудыг зохион байгуулж байлаа. 


Хамгийн шилдэгээрээ хийх сэдэлт маань хэрэв бусдын зан араншингаар нөлөөлөгдөх юм бол хамгийн шилдэг хичээл зүтгэлээ өргөх зориулалт маань ганхах болно. Гэвч та ажилд дээрээ үргэлж Бурханд найдвал юу болох бол? Бурханд зориулан ажлаа хийх нь тогтмол хамгийн сайн үр дүнгүүдийг гаргахад маань дэмжлэг үзүүлдэг. Өнөөдөр та ажил дээрээ Бурханд найдах байдлаа хэрхэн өсгөх боломжтой вэ?


Залбирал


Ааваа, бусдыг шүүх байдалдаа ажилдаа хандах хандлагад минь сөрөг нөлөөлөх боломжийг олгосон үеүдийг минь уучлаач. Эцэстээ хийж буй бүхий л ажлыг минь Та Өөртөө хүндлэлийг олж авахад ашиглах болно гэдэгт хүртэл итгэлийг минь өсгөж өгөөч. Зүрхэнд минь Та Өөрийнхөө ажлыг хийгээч, тэгснээрээ би эерэг хандлагатай байсаар байх боломжтой болно. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.


 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Give Your Work Meaning

Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод аж...

More

Ажил чухал-д энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл:http://www.workmatters.org/workplace-devotions/-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна