Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмуудЗагвар

Time Management Principles From God’s Word

6-с 6 дахь өдөр

Зүгээр л үгүй гэж хэл

Есүсийн үйлчлэлийн талаар Марк дурдахдаа тэрээр эдгэрлийг үйлдэж буй, синагог дотор муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүнээс муу ёрын сүнсийг хөөн гаргаж буй, Капернаум дахь гэрт нь Петрийн хадам эхийг эдгээж буй Аврагч Эзнээр дүрсэлдэг. "Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав. Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн."

Маргааш өглөө нь дагалдагчид Есүс рүү яаран ирээд, "Бүгд Таныг хайж байна!" гэж хэлдэг. Хотынхон Есүсийн гайхамшигт эдгэрлийн салхийг мэдэрсэн бөгөөд хоёр дахь өдөрт нь үүнийг дахиулахыг хүссэн нь тодорхой байна. Гэвч Есүс үгүй гэж хэлдэг. Энэ нь дагалдагчдыг үнэхээр гайхшруулсан бөгөөд, Есүс тэдэнд ингэж хэлжээ, "Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав."

Энэ нь хамгийн анхных байсан хэдий ч сайн мэдээний номуудад "үгүй" гэж хэлсэн Есүсийн хамгийн сүүлчийн удаа байгаагүй нь тодорхой. Есүс яагаад "үгүй" гэж хэлсэн бэ? Улам олон хүмүүсийг эдгээх хүч чадал Түүнд байсан нь тодорхой. Эдгээр хүмүүсийн амьдралаас өвчинг нь салгах хүсэл Түүнд байсан нь тодорхой. Есүс улам олон хүмүүсийг эдгээх хүсэлтэй байсан хэдий ч Өөрийнхөө "зорилгыг" энэ дэлхий дээр биелүүлэх цаг хугацаа хязгаарлагдмал болохыг Тэр бас мэдэж байсан. Зүгээр л өвчтэй хүмүүсийг эдгээх болон Өөрийнхөө Хэн болохыг илчлэн харуулахын тулд Есүс энэ дэлхий дээр ирээгүй. Загалмай дээр Өөрийнхөө үйлдэх хайрын дагуух үйлдлийнхээ бэлтгэл болсон сайн мэдээний талаар тунхаглахын тулд Тэр энэ дэлхийд ирсэн. Есүс ирсэн зорилгынхоо талаар маш тодорхой хэлсэн бөгөөд энэ нь энэ дэлхий дээр хийхээр ирсэн хамгийн чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд сайн зүйлсэд үгүй гэж хэлэхэд Түүнийг хүргэсэн аж.

Хэрэв Есүс бүх зүйлд "за" гэж хэлж чадахгүй бол бид ч мөн адил бүх зүйлд "за" гэж хэлж чадахгүй. Бидний эх сурвалж, цаг хугацаа маань хязгаарлагдмал. Бидэнд үлдсэн цаг хугацаагаа хамгийн үр нөлөөтэйгөөр зарцуулахын тулд Бурхан биднийг юуг хийлгэхээр дуудсан бэ гэдэгтээ маш тодорхой байж, бидний хамгийн чухал үйлчлэлээс сатааруулах-үнэхээр сайхан зүйлсэд ч хүртэл-тэдгээр боломжуудад үгүй гэж хэлж сурах зуршилтай болох хэрэгтэй.

Ямар нэгэн зорилгын улмаас та амьд буй гэдгээ бүү мартаарай! Сүүлийн зургаан хоногийн туршид бидний судалсан эшлэлүүд энэ дэлхий дээр үлдсэн цаг хугацаагаа ухаалгаар зарцуулахад, Бурханыг болон бусдыг хайрлахад үлдсэн цагаа зарцуулахад, амьдралаараа болон үйлсээрээ дамжуулан Есүс Христийн дагалдагчдыг бэлтгэхэд биднийг сорих болтугай хэмээн би залбирч байна.

Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан бол сайн мэдээг хийдэг ажилтайгаа улам илүүтэйгээр холбоход танд туслах миний долоо хоног бүрийн чимээгүй цаг танд таалагдах болно.Энд дарж бүртгүүлнэ үү.

Бичээс

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Time Management Principles From God’s Word

Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалт...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/time/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна