Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмуудЗагвар

Time Management Principles From God’s Word

6-с 1 дахь өдөр

Цагаа зохицуулахад бидэнд тулгардаг асуудал


Цаг зохицуулалтын талаар надаас зөвлөгөөг хүсэх нь олонтаа гардаг. Би энэ сэдвийн "учрыг нь олчихсон" учраас биш харин амьдралдаа олон янзын үр өгөөжтэй үйл ажиллагаануудыг тэнцвэржүүлэхийг хичээхдээ хуримтлуулсан асар их туршлагатай байсан учраас хүмүүс надаас ийнхүү асуудаг. Хамтарсан хөрөнгө оруулалтын технологийг эхлүүлдэг компаны гүйцэтгэх захирлаас гадна би Христитгэлт ахан дүүстээ өөрсдийн ажлаа сайн мэдээтэй холбоход нь туслахын тулд чадах бүхнээ хиж буй зохиолч юм. Гэртээ би нөхөр, гураваас доош насны бага хоёр гайхалтай охидынхоо аав нь. Яг одоо миний амьдрал бол галзуурсан мэт байна гэж хэлэх нь арай дутуу үнэлсэн байхуйц байна. Гэсэн хэдий ч ганцхан Бурханы ивээлээр л би энэ бүхнийг "зохицуулж" чадаж байгаа бөгөөд яаж ийж байгаад өдөрт 7-8 цаг унтаж чадаж байна.


Цагийг зөв зохистой өнгөрөөх нь бодлоос минь маш удаан хугацаанд гардаггүй зүйл байлаа. Яагаад? Библи дээр "Амь чинь хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ." (Иаков 4:14) гэдгийг бидэнд дахин дахин сануулдаг. Бурхан таныг, намайг энэ дэлхий дээр ямар нэгэн зорилгоор л амьдруулж буй: Түүнийг хайрлах, бусдыг хайрлах мөн Есүс Христийн дагалдагчдыг бэлтгэх юм. Бид бол зорилготойгоор бүтээгдсэн хүмүүс. Бид зүгээр л сууж, мөнхийн улсад очихоо хүлээхээр бүтээгдээгүй. Бид дэлхий ертөнцөд оролцоход, соёлыг бий болгоход, эргэн тойрон дахь хүмүүсийн хэрэгцээг хангахад, ажил хөдөлмөрөөрөө болон амьдралаараа дамжуулан үр бүтээлтэй үйлчлэхийн тулд дуудагдсан. Товчхондоо, Бурхан биднийг дэлхийг чөлөөлөх Түүний үйлчлэлд Түүнтэй нэгдэхэд биднийг дуудсан.


Энэхүү зорилго нь ямар агуу болох, цаг хугацааны хязгаараас шалтгаалан бид дэлхий дээрх хамгийн зорилготой хүмүүс байх ёстой бөгөөд, эрч хүчтэй эрүүл амьдралаар амьдардаг, бидэнд өгөгдсөн үнэ цэнэтэй цагийг хамгийн үр нөлөөтэйгөөр ашигладаг хүмүүс байх ёстой. Ийм учраас та энэ чимээгүй цагийг уншиж байна! Дараагийн хэдэн өдрүүдэд бид Библийн дагуу цаг хугацааны менежментийн зарчмуудыг олж илрүүлэхийн тулд Бурханы Үгэнд хамтдаа шумбах болно. Гэхдээ энэ үйл явц тийм амар биш гэдгийг одоо би танд анхааруулах болно. Хэрэв тийм байсан бол бид бүгд энэ асуудалтай байнга тэмцсээр байхгүй байх байсан. Өдрийн төгсгөлд амжилттай цагийн зохицуулалт нь хичээл зүтгэлтэй, сахилга баттай байхыг л хэлж буй юм. (Сургаалт үгс 21:5) Цаг хугацааныхаа хувьд сахилга баттай байх нь Их Эзэн, Аврагчийнхаа нэрийн өмнөөс дэлхийд хамгийн их хувь нэмэр оруулахад хүргэхүйцээр биднийг чөлөөлөх болно. Их Эзэний танд өгсөн хязгаарлагдмал цаг хугацааг хамгийн үр ашигтайгаар зарцуулахад та бэлэн байна уу? Эхэлцгээе!

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Time Management Principles From God’s Word

Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалт...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/time/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна