Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмуудЗагвар

Time Management Principles From God’s Word

6-с 4 дахь өдөр

Юу хамгийн чухал болохыг тодорхойлох


Бидний үзэх сургаал болох Лук 10-р бүлэгт Марта маш муугаар зэмлэгддэг. Гэхдээ үнэн хэрэгтээ бид бүгдээрээ л өөр өөр цаг үеийн Марта нар бөгөөд тухайн цаг үед аль ажил нь хамгийн чухал болохыг тодорхойлох гэж тэмцэлдэж байдаг. Оройн хоолыг хэн нэгэн хийх нь тодорхой байсан бөгөөд Есүс Мартагийн зочломтгой чанарт үнэхээр их талархалтай байсантай маргах аргагүй. Оройн хоол хийх нь чухал биш байсан юм биш. Тухайн хоромд, тухайн цаг мөчид Марта эсвэл түүний дүү Мариагийн хийвэл зохих хамгийн чухал зүйл биш болохыг нь Есүс маш тодорхойгоор хэлсэн. Тухайн хоромд хамгийн чухал хийх зүйл нь Есүсийн хөлд суун сургаал сонсох байв.

Амлалтуудаа, хийх ажлуудаа, төслүүдээ цэгцлэх нь үр нөлөөтэйгөөр цаг зохицуулалтын үндсэн алхам болох талаар бид өчигдөр суралцсан. Гэхдээ бүх амлалтуудаа цэгцэлснийхээ дараа, жагсаалтан дээрх хамгийн чухал төсөл болон хийх ажил юу болохыг тогтоох цаг ирдэг. Амьдралын болон ажлын энэ тодорхой үед Бурхан таниар юу хийлгэхээр дуудаж байна гэдэгт та итгэж байгааг тодруулахыг энэ үе шат шаарддаг. Тийнхүү алсыг харсан, томоохон зорилгуудыг санах байдлаар дараах асуултыг өөрөөсөө асуу, "Хийж дуусгаснаар төсөл дэх бусад ажлуудыг хялбарчлах эсвэл илүү үр нөлөөг үзүүлэх нэг зүйл юу байна вэ?" Энэ асуултын хариулт нь таны анхаарлаа төвлөрүүлвэл зохих хамгийн чухал тэр нэг зүйл чинь байх ёстой. Энэ нэг ажил хийгдэж дуусах хүртэл бусад бүх зүйлсийг хойшлуул. Тэгээд энэ үйл ажиллагааг дахин давтан хийсээр бай.


Үүсгэн бий болгоход дуудагдсанхэмээх хамгийн сүүлийн номоо бичиж байх үедээ энэ номоо борлуулахад шаардлагатай маш олон хийх ажлуудад би үнэхээр дарагдсан байлаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч олох, нийтлэгчид номоо сурталчлах, ярилцлага авах, 50,000 үгтэй ном бичих, номыг борлуулах платформыг бий болгох гэх мэт маш олон ажил надад байв. Гэхдээ төслийн эхэнд, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг олж чадахгүй бол төсөл дэх ямар ч ажил бүтэхгүй гэдгийг би мэдэж байсан. Найдвартай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг олох бол миний хамгийн чухал ажил байв. Тиймээс миний өмнөөс бүхнийг хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг олох хүртлээ бусад бүх ажлуудыг би хойшлуулсан.


Үнэндээ, ямар ч үеэс эргэн харахад маш цөөхөн ажлууд болон төслүүд л үнэхээр чухал байдаг. Таны хийх ёстой хамгийн чухал хоёр эсвэл гурван зүйлсийг тодорхойлж, тухайн ажил хийгдэж дуустал тэр ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх зуршлийг олж ав.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Time Management Principles From God’s Word

Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалт...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/time/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна