Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмуудЗагвар

Time Management Principles From God’s Word

6-с 2 дахь өдөр

Хил хязгаарыг тогтоо


Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иохан номууд дахин давтан, Есүс--шавь нараасаа, хурсан олноос, үйлчлэлийнхээ зав чөлөөгүй байдлаас хол зэлүүд газар ямар ихээр цаг өнгөрөөсөн болохыг тэмдэглэсэн байдаг. Дахин дахин энэ зан байдлыг дурдсан нь Өөрийнхөө цаг хугацаанд хил хязгаарыг тавихдаа Есүс гарамгай Нэгэн байсныг хэлж байна. Үүний адилаар бид цаг заваа үр нөлөөтэйгөөр зохицуулах юм бол бас дэлхийд хамгийн агуу хувь нэмрийг оруулахыг хүсвэл хувиар дээрэ бид ч мөн адил тодорхой хил хязгаарыг тогтоох ёстой.


Есүсийн адилаар бид залбиралд зориулан тогтмол цаг гаргахаас (Марк 1:35) мөн Бурханы Үгийг судлахаас эхлэх ёстой. Өргөл өгөх бол бидний ихэнхийн маань хувьд танил ойлголт. Харин цаг заваараа өргөл өргөх бидэнд хэр танил ойлголт вэ? Ажил болоод гэр орныхоо шаардлагаар хувиараа бид дүүргэчихээд дараа ньзалбирах, Бурханы Үгийг судлах цагийг эрж хайх юм бол бид гарцаагүй бүтэлгүйтэх болно. Энэ судлалыг цааш нь үргэлжлүүлэхээсээ өмнө өдөр бүр зөвхөн залбирал болоод Бичээсийг судлахад зориулан ямар цагийг өргөл болгон өргөх вэ гэдгээ тогтооход зориулан цаг гаргаарай.


Сүнсний сахилгажуулалтад зориулан хувиартаа тодорхой хил хязгаарыг тогтоочихсон байхад энэ нь ажил дээрээ, гэртээ зориулан цагаа төсөвлөхөд үүнтэй адил арга замыг ашиглахад тустай байх болно. Миний хувьд "ажил-амьдралаа тэнцвэртэй байлгахад" тогтсон хувиар ашиг тусаа өгдөг. Бараг л өдөр бүр би оффис руугаа өглөө 4:45-аас явдаг бөгөөд гэртээ би оройны 4 цагт ирдэг. Энэ урьдаас мэдэхүйц хувиар ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүчлэхүйц тодорхой хил хязгаарыг надад өгдөг. Ажил маань хэзээ нэгэн цагт дуусах уу? Мэдээж үгүй. Гэвч мэдээж би 5, 6 эсвэл 10 цаг хүртэл ажиллах юм бол үнэн байх магадлалтай. Дуусна гэсэн ойлголт огт үгүй. Оффис дээрээ өдрийн төгсгөлд зориулсан хатуу шугамыг тогтоох нь эхнэр, хүүхэд, чуулганы гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх хангалттай цаг хугацаа надад гарах болно гэсэн үг.


Хувиартаа хил хязгаарыг та тогтоохгүй юм бол өөр хэн нэгэн үүнийг таны өмнөөс тогтоох болно. Энэхүү хил хязгаарыг та хараахан тогтоогоогүй байгаа бол Есүсийн үлгэр жишээг даган цагаа юунд зарцуулах талаарх хил хязгаарыг тодорхойгоор тогтоо. Энэ бол хувиараа хянах, цагаа зөв зохицуулах анхны алхам мөн.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Time Management Principles From God’s Word

Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалт...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/time/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна