Төлөвлөгөөний мэдээлэл

Зургаан өдөр Бурханы нэрсээрЗагвар

Six Days Of The Names Of God

6-с 3 дахь өдөр

3 ДАХЬ ӨДӨР: ЕХОВА ЖИРЕ – ЭЗЭН ХАНГАНА 


Та энэ сарын төлбөрүүдээ хэрхэн төлөхөө мэдэхгүй байна уу. Таны харилцаа тодорхойгүй байдалтай байна уу. Танай ажил ажлын байрны цомхтгол хийх гэж байгааг сонссон, компани дээрх таны байр суурь тодорхойгүй нөхцөлд байна уу. Эрүүл мэнд, санхүү, орон байр, хоол хүнс, гэр бүл, ажил төрөл гэх мэт амьдралын үндсэн хэрэгцээнүүд эрсдэлтэй нөхцөл байдалд орж, гарах гарцгүй болсон мэт санагдах үед айдсыг мэдрэх нь төрөлхийн зүйл юм. Яг л энэ үед та Ехова Жире-г дуудах хэрэгтэй. Бурханы энэ нэр нь "Эзэн хангана" гэсэн утгатай бөгөөд энэ нэр хүч чадал, сүр алдраар дүүрэн юм.


Ирээдүйнхээ талаар айдсыг мэдрэх үедээ Бурханд хандаж, Түүний Нэрийг дуудах нь яаралтай хийх зүйл маань мөн. Бүх сайн, төгс бэлэг Түүнээс ирдэг бөгөөд Түүний өгдөг бэлэг, ерөөлд хязгаар үгүй. Заримдаа Түүнд итгэх нь бидний айдсыг тайвшруулж, эерэг сэтгэлгээтэй байх цорын ганц арга зам байж болох юм.


Дэлхий дээрх сорилтууд бидний сүнслэг булчинг хөгжүүлж, биднийг Бурханд илүү ойртуулдаг. Бидний тэмцлээр дамжуулан Тэр бидний уушгийг амьсгалах агаар, нүдийг харах гэрлээр хэрхэн хангадгийг шууд харуулдаг. Тэр биднийг байж болох хамгийн сайнаараа өсөх, Түүний хаант улсад хамгийн өргөн хүрээтэй нөлөө үзүүлэхийн тулд хэрэгтэй тэр л зүйлсээр биднийг хангадаг. Мөн Тэр үүнийг үргэлж хайрын сүнсээр өгдөг.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Six Days Of The Names Of God

Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бу...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Urban Alternative болон Тони Эвансд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://tonyevans.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна