Төлөвлөгөөний мэдээлэл

Зургаан өдөр Бурханы нэрсээрЗагвар

Six Days Of The Names Of God

6-с 2 дахь өдөр

2 ДАХЬ ӨДӨР: ЭЛОХИ ЧАСЕДДИ — ӨРШӨӨЛИЙН БУРХАН


Амьдрал бидэнд үргэлж хоёр дахь боломжийг амлаад байдаггүй. Таагүй сонголтууд—найздаа хэлсэн хатуу үгс, ажил дээрээ гаргасан алдаа, эрүүл бус амьдралын сонголтууд—төлөөсийг биднээс нэхдэг. Нөхөрлөлөө бид алддаг. Ажлаасаа бид халагддаг. Эрүүл мэнд маань хохирдог. Зүрх сэтгэл маань өөрчлөгдлөө ч бүх зүйл сайхан байх болно гэсэн ямар ч баталгаа байдаггүй.


Гэсэн хэдий ч Бурханы өршөөл нь бидэнд ахин дахин хоёр дахь боломжуудыг олгодог. Элохи Часедди—Өршөөлийн Бурхан—биднийг өршөөлөөр дүүргэж, хайр энэрлээр угаадаг. Тэр үргэлж үнэнч байдаг. Үргэлж нигүүлсэнгүй. Үргэлж энэрэнгүй. Хэрэв бид Түүнийг хайрлаж, Түүнээс уучлал өршөөлийг гуйвал Тэр бидэнд үргэлж өгдөг.


Яагаад гэвэл Тэр бол нигүүлслийн Бурхан, тиймээс бид ахиж айдасгүй амьдарч болно. Түүний өгөөмрөөр өгдөг мэргэн ухаан, зүрх сэтгэлийн амар амгаланг бид үргэлж олж авах боломжтой. Бидний амьдралд тохиолдох баяртай, гунигтай бүхий л цаг үед Тэр хамт байх болно гэдгээ амласан. Бид алдаа хийдэг ч гэмшсэн зүрх сэтгэлд Тэр үргэлж өршөөл үзүүлэхэд бэлэн байдаг.


Өчигдрийн талаар санаа зовохын оронд Бурхан биднийг өнөөдөртөө анхаарлаа хандуулахыг хүсдэг. Тэгвэл бид өнөөдөр Түүнд хэрхэн үйлчилж болох вэ? Өнөөдөр бидний амьдралд хэрэгжүүлэх ямар төлөвлөгөө Түүнд байгаа бол? Өнөөдөр бид Түүний талаар бусадтай хэрхэн хуваалцах вэ? Энэ бол нигүүлслийн гоо үзэсгэлэн бөгөөд урагш харж, Түүний бидэнд өгөх ирээдүйд анхаарлаа төвлөрүүлэх хоёр дахь боломж юм.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Six Days Of The Names Of God

Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бу...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Urban Alternative болон Тони Эвансд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://tonyevans.org/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна