Төлөвлөгөөний мэдээлэл

Зургаан өдөр Бурханы нэрсээрЗагвар

Six Days Of The Names Of God

6-с 1 дахь өдөр

1 ДЭХ ӨДӨР: ЭЛ ЭМҮНА – ИТГЭМЖТЭЙ БУРХАН


Бид өөрсдийгөө итгэмжтэй хүмүүс гэж бодохыг хүсдэг. Бид ажил дээрээ цагтаа очдог (ихэнхдээ л дээ) мөн бид ажлаа хичээнгүйлэн хийдэг. Гэр бүл болон найзууддаа бид цаг гаргадаг. Чуулгандаа бид идэвхтэй байж сайн дурын үйл ажиллагаанд бүртгүүлдэг. Гэвч итгэмжтэй байхаар хэчнээн хичээл зүтгэл гаргалаа ч бид төгс бус хүмүүс. Хуралд сууж чадахгүй байх, хүүхдийн сургуулийн тэмцээнийг үзэж чадахгүй байх эсвэл сайн дурын гүйцэтгэх ажлаа мартах нь гарцаагүй.


Бид итгэмжтэй хүмүүс байж чадахгүй учраас итгэмжит Бурханд үйлчилдэг болохоо мэдэх нь тайвшруулахуйц аж. Эл Эмүна гэдэг Түүний нэр нь "итгэмжит Бурхан" ба ирэх болно бас ханцуйгаа шамлан амьдралд минь ажлаа хийх болно гэдэгт нь бид үргэлж найдаж болохуйц гэсэн утгатай. Амлалтаа үргэлж биелүүлдэг үү? Тийм. Залбирлыг маань үргэлж сонсдог уу? Тийм. Бидэнтэй үргэлж хамт байдаг уу? Тийм.


Бусдад бүрэн итгэмжтэй байхад саад болох ямар нэгэн зүйл амьдралд маань тохиолддог. Бид хүн учраас л өөрсдийнхөө тусгац, хувиа хичээсэн байдал, шуналд үндэслэн сонголт хийхдээ соригддог. Энгийнээр хэлбэл, бид үргэлж төгс байж чаддаггүй. Гэвч бид очиж чадахгүй байх үед Бурхан очдог. Мөн Тэр зөөлнөөр биднээр онцгойлон хийлгэхээр бэлтгэсэн Өөрийнхөө ажил болох—итгэмжтэй байх бас бусдад туслахаар очдог байх ажилд биднийг эргүүлэн чиглүүлдэг. Өөрсдийнхөө төгс бус байдлын үедээ Түүний төгс байдал руу эргэх үед Түүний итгэмжит байдал нь биднийг өөрчилдөг.


Энэ чимээгүй цаг танд онцгой санагдсан бол Жохова Жайра гэдэг нэрэн дээр хийгдсэн сургаалийг бэлэг болгон татаж авахыг танд санал болгож байна. Эндээс Тони Эвансийн сургаалийг бүтнээр нь татаж авах хүсэлтээ гаргана уу


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Six Days Of The Names Of God

Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бу...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Urban Alternative болон Тони Эвансд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://tonyevans.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна