Төлөвлөгөөний мэдээлэл

Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх ньЗагвар

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

6-с 5 дахь өдөр

Энэ харанхуйг та ялан дийлж чадна

Таны туулж буй зовлонг гэтлэх арга зам гэж бий юу? Та үүнээс зугтааж чадах уу?


Бурханы тусламжтайгаар үүнд өгөх хариулт бол тийм аж. Өөрийгөө гэмтээх бодол орж ирэх эсвэл бууж өгөх хүсэл бодол санааг тань үерлүүлэх үед худлыг эсэргүүцэн, үүний оронд танд зориулсан Бурханы амлалтад анхаарлаа төвлөрүүлэхийг сонгоорой. Бурхан таныг хэрээс хэтэрсэн байдлаар сорихгүй бас үүнийг тэсвэрлэн гарч чадахын тулд үүнээс гарах арга замыг Тэр үргэлж өгөх болно гэж Библи бидэнд хэлдэг. Таныг доош татахыг хичээх харанхуйг та Христийн хүчээр ялан дийлж чадна.


Хэрэв та амиа хорлох бодолтой тэмцэж байсан эсвэл өвдөлтөөсөө ангижрахын тулд өөрийгөө гэмтээх гэж байгаа бол хор хөнөөлтэй шийдвэр гаргах магадлалтай үедээ хийх үйлдлийн төлөвлөгөөгөө яг одоо гаргаарай. Өөрийгөө гэмтээхэд ашиглаж болохуйц бүхий л зүйлсийг эргэн тойрноосоо зайлуул, залгаж ярьж болох хүмүүсийн утасны дугаарыг утсан дээрээ хадгал мөн тулаанд тань туслахуйц Бичээсийн эшлэлүүдээс цээжилж эхэл.


Цээжилбэл зохих нэг гайхалтай эшлэл бол Филиппой 4:8, амьдралдаа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Хэдхэн эшлэлийн дараа Филиппой 4:13-т, намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна гэж гардаг. Бурханыг хайн, Түүний хүч дотор бат бэх зогсох дээр бүхий л анхаарлаа төвлөрүүлэх үед тан руу амьдралын шидлэх ямар ч зүйлийг ялан дийлэх хүчийг та тунхаглаж чадна.


Таныг сул дорой байх үед, Бурханд бүх хүч байдаг гэдгийг сана. Танд урагшлах хүч эсвэл хүсэл байхгүй болох үед Түүнийг дуудан хашхир, Тэр танд эрх чөлөөг өгөх болно. Энэ харанхуйг та ялан дийлж чадна!


Яг одоо Бурханд хандан залбирахад хэдэн хормыг зарцуул: Есүс ээ, надад ахдах сорилттой хэзээ ч би нүүр тулахгүй гэж надад амласны төлөө Танд талархъя. Та үргэлж надад гарах гарцыг өгөх бөгөөд хамгийн сул дорой хором мөчид минь ч хүртэл намайг хүчирхэгжүүлэх болно. Зүгээр л бууж өгсөн нь амар байх болно гэж хэлэх худлын оронд бодол санаагаа Таны амлалт дээр төвлөрүүлэхэд надад туслаач. Таны тусламжтайгаар, би бол ялан дийлэгч гэж өнөөдөр тунхаглаж байна. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.


Яг одоо хийх үйлдэл


7 өдрийн 24 цагийн турш таныг сонсоход бэлэн байх хэн нэгэн хүнтэй ярь: 1-800-273-8255 руу залгаж эсвэл 741741 руу мессеж бичээрэй (зөвхөн АНУ дотор)


Амиа хорлохоос сэргийлэх эх сурвалжуудыг олж мэдэхийн тулд life.church/findhope

-д зочилно уу

Бидэнтэй Church Online дээр нэгдэж, мөн танд санаа тавин ганцаарчлан залбирч өгөх хэн нэгэн хэрэгтэй бол Шууд залбирал товч дээр дарж эсвэл Life.Church энд залбирлын сэдвээ үлдээгээрэй.


АНУ-с өөр газар буй хүмүүсийн хувьд эндээс өөрийнхөө орон нутаг дахь эх сурвалжийг олоорой.


<1>Хэрэв та Монгол улсад байгаа бол <10>https://findahelpline.com/mn сайт дээрх дугаар руу холбогдоно уу.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байга...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна