Төлөвлөгөөний мэдээлэл

Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх ньЗагвар

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

6-с 3 дахь өдөр

Та бол үнэ цэнтэй нэгэн

Танд ямар ч үнэ цэн үлдээгүй мэт санагдах үе танд гарч байсан уу? Гэмтсэн бараа мэт?  


Бурханы нүдэнд та их ямар үнэ цэнтэй болох талаар Библид маш тодорхой дурджээ. Сэтгэлээр маш их унасан үедээ өөртөө юу гэж хэлдгээс үл хамааран үнэн гэвэл Бурхан таныг Өөрийнхөө төгс бүтээлээр бүтээсэн гэдэг юм.


Бурханы нүдэнд та бол аймшигтай болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн нэгэн. Таныг эхийнхээ хэвлийд байхад Тэр болгоомжтойгоор бүтээсэн ба Тэр таныг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээжээ.Тэр таныг Өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг ба толгойд тань буй үсний ширхэг бүрийг ч Тэр сайн мэддэг!


Тэнгэрт буй шувуудаас Бурханд мэдэгдэхгүйгээр, Түүний анхаарлаас гадуур тэнгэрээс унах шувуу нэг ч үгүй хэмээн Есүс хэлжээ. Хэрэв Тэр тэнгэрт нисэх шувуудад ийм их анхаарал тавьдаг юм бол Түүний төгс бүтээл болох танд Тэр ямар их анхаарал тавьж, таны талаар мэдэхийг хүсдэг болохыг та төсөөлж чадах уу? Та бол үнэ цэнтэй!


Яг одоо Бурханд хандан залбирахад хэдэн хормыг зарцуул: Бурхан минь, Та намайг Өөрийнхөө дүр төрхөөс бүтээсэнд талархъя. Би бол аймшигтай болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн бөгөөд Таны нүдэнд асар их үнэ цэнтэй болохоо үргэлж санахад надад туслаач. Би ямар ч үнэ цэнгүй эсвэл зүгээр л орон зайг бөглөж байгаа мэт өөрийнхөө талаар бодож эхлэх үед минь би бол Таны төгс бүтээл гэдэг үнэнийг надад сануулж өгөөч. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.


Яг одоо хийх үйлдэл


7 өдрийн 24 цагийн турш таныг сонсоход бэлэн байх хэн нэгэн хүнтэй ярь: 1-800-273-8255 руу залгаж эсвэл 741741 руу мессеж бичээрэй (зөвхөн АНУ дотор)


Амиа хорлохоос сэргийлэх эх сурвалжуудыг олж мэдэхийн тулд life.church/findhope

-д зочилно уу

Бидэнтэй Church Online дээр нэгдэж, мөн танд санаа тавин ганцаарчлан залбирч өгөх хэн нэгэн хэрэгтэй бол Шууд залбирал товч дээр дарж эсвэл Life.Church энд залбирлын сэдвээ үлдээгээрэй.


АНУ-с өөр газар буй хүмүүсийн хувьд эндээс өөрийнхөө орон нутаг дахь эх сурвалжийг олоорой.


<1>Хэрэв та Монгол улсад байгаа бол <10>https://findahelpline.com/mn сайт дээрх дугаар руу холбогдоно уу.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байга...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна