Төлөвлөгөөний мэдээлэл

Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх ньЗагвар

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

6-с 1 дахь өдөр

Та ганцаараа биш

Заримдаа гав ганцаараа мэт танд санагддаг уу? Таны туулж буй зүйлийн талаар хэн нэгэн санаа тавьдаг болов уу гэж та гайхширдаг уу?


Хэн ч эргэн тойронд тань байхгүй мэт санагдах үед тэр ч бүү хэл яг энэ хором мөчид—Бурхан үргэлж тантай хамт гэдгийг санаарай.Таны агуу ялалтын үед ч, харанхуй тусламж эрэн хашхиран уйлах үед ч хүртэл, Тэр үргэлж яг таны хажууд л байдаг. Тэр хэзээ ч таныг орхихгүй. 


Үнэндээ, бид Бурханаас хэзээ ч холдож чадахгүй эсвэл Түүний оршихуйгаас зугтааж чадахгүй гэж Библи дээр хэлдэг. Та олон дахин бүтэлгүйтсэн ч бай, найзууд тань таныг олон удаа орхисон ч бай эсвэл заримдаа амьдрал ямар ч найдвар үгүй мэт санагдах үед ч Бурхан таны хажууд үргэлж байдаг.


Тэр танд, "Чамайг хаашаа ч явсан би чамтай хамт байх болно" гэж хэлж байна. Тэр таныг, "Хүчтэй бөгөөд зоригтой бай" гэж урамшуулж байна.Тэр танд, "Би чамд хүчийг өгч бас туслах болно" гэж амлаж байна. Та ганцаараа биш!


Яг одоо Бурханд хандан залбирахад хэдэн хормыг зарцуул: Бурхан минь, намайг юу туулж байгаагаас үл хамааран Та надтай хамт байхаар амласанд талархъя. Хүчтэй, зоригтой байхад минь Таны тусламж хэрэгтэй байна. Зөвхөн Таны л оршихуйд мэдэрч чадах амар тайван, тайтгарлыг надад өгөөч. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.


Яг одоо хийх үйлдэл


7 өдрийн 24 цагийн турш таныг сонсоход бэлэн байх хэн нэгэн хүнтэй ярь: 1-800-273-8255 руу залгаж эсвэл 741741 руу мессеж бичээрэй (зөвхөн АНУ дотор)


Амиа хорлохоос сэргийлэх эх сурвалжуудыг олж мэдэхийн тулд life.church/findhope

-д зочилно уу

Бидэнтэй Church Online дээр нэгдэж, мөн танд санаа тавин ганцаарчлан залбирч өгөх хэн нэгэн хэрэгтэй бол Шууд залбирал товч дээр дарж эсвэл Life.Church энд залбирлын сэдвээ үлдээгээрэй.


АНУ-с өөр газар буй хүмүүсийн хувьд эндээс өөрийнхөө орон нутаг дахь эх сурвалжийг олоорой.


<1>Хэрэв та Монгол улсад байгаа бол <10>https://findahelpline.com/mn сайт дээрх дугаар руу холбогдоно уу.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байга...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна