Төлөвлөгөөний мэдээлэл

Найд, Шаргуу хөдөлмөрлө бас АмарЗагвар

Trust, Hustle, And Rest

4-с 3 дахь өдөр

Шаргуу хөдөлмөрлө


Өнгөрсөн хэдэн хоногийн туршид сонгосон ажил үйлсийнхээ хувьд Бурханд найдах болоод шаргуу хөдөлмөрлөхийн хоорондын сөргөлдөөнийг христитгэлтнүүд болохынхоо хувьд нэгтгэх ёстой талаар бид судалцгаасан. Өчигдөр бидний судалсанчлан, энэ сэдэвт бодол санааг маань чиглүүлэхүйц дэс дарааллыг гаргахдаа Эзэнд үйлсээ даатгахаас эхэлсэн байдаг (Сургаалт үгс 16:3). 9-р эшлэлд, "Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг Эзэн чиглүүлдэг." гэж хэлэх замаар Соломон биднийг шаргуу хөдөлмөрлө гэж шахдаг. 


Тиймээ, Өөрт нь найд гэж Бурхан биднийг дуудсан хэдий ч нигүүлслийнхээ дагуу Тэрээр бидэнд төлөвлөх болоод төлөвлөснөө гүйцэтгэх оюун санааг өгчээ. Эзэнд үйлсээ даатгасныхаа дараа "юу ч хийсэн Эзэний төлөө чин зүрхнээсээ" (Колоссай 3:23) шаргуу хөдөлмөрлөх, ажиллахад бид дуудагджээ. 


Ихэнхдээ, христитгэлтнүүд бид найдаж байгаа эсвэл шаргуу хөдөлмөрлөж байгаа эсэх дээрээ хэт анхаарах гээд байдаг боловуу гэж би эмээж байна. "Эзэнийг хүлээж байна" гэдгийг зарим христитгэлтнүүд библийн дагуух бус залхуурах зөвшөөрөл мэтээр ашигладаг байхад зарим нь маш ихээр шаргуу хөдөлмөрлөн улмаар тэд бие махбодь, сүнслэг байдал, сэтгэл санааныхаа хувьд эрүүл бус болсон байдаг. Сургаалт үгс 16:9-ийн гоо үзэсгэлэн нь энэ хоёр үнэний хоорондох сөргөлдөөнийг нэгтгэх нь ивээгддэг болох нь тодорхой гэдэг юм. Тиймээ, "Эзэн алхааг маань чиглүүлдэг" болохыг бид ухаарах ёстой хэдий ч бүтээн бий болгох, босгон байгуулах, зураг төслөө гаргах, хөгжүүлэх, будах, шинэчлэх, бичих, сурталчлах болоод худалдаалах "өөрсдийнхөө төлөвлөгөөг гаргах" нь мөн зөв болоод сайн зүйл юм. 


Үйлс маань хөршөө хайрлах бас дэлхийд үйлчлэх гол чухал арга замуудын нэг нь мөн. Еден цэцэрлэгт хүн төрөлхтний уналт ирэхээс ч өмнө ажил үйлс оршин байсан гэдгийг санаарай. Ажил үйлс бол Түүний зан чанар, хайр болоод бусдад үйлчлэхийг илчлэн харуулахын тулд Бурханаар бүтээгдсэн мөн чанараасаа л сайн зүйл юм. Үүнээс болоод, шаргуу хөдөлмөрлөхөд биднийг хүргэдэг ажлаа гэсэн идэвхи маань сайн зүйл байх боломжтой. Гэвч энэхүү төлөвлөгөөний хамгийн сүүлийн өдөр болох маргаашийн судлалаар, Бурханд найдахыг шаргуу хөдөлмөрлөхтэй л хослуулснаар жинхэнэ амралтыг бид олж авах боломжтой болохыг харах болно.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Trust, Hustle, And Rest

Шаргуу хөдөлмөрлө хэмээн Библи бидэнд тушаадаг хэдий ч бид өөрсдөө биш-харин Бурхан-ажил үйлсээр минь дамжуулан үр дүнг гаргадаг Нэгэн гэж мөн хэлсэн байдаг. Энэхүү дөрвөн өдрийн Уншлагын төлөвлөгөө бидэнд, жинхэнэ Амрал...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/trust/-д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна