Төлөвлөгөөний мэдээлэл

Найд, Шаргуу хөдөлмөрлө бас АмарЗагвар

Trust, Hustle, And Rest

4-с 2 дахь өдөр

Найд


Бид өөрсдөө биш харин Бурхан ажлаар минь дамжуулан үр дүнг гаргадаг хэмээн Бичээс даяар бидэнд хэлсэн байдаг. 1 Шастир 29:12-т ийнхүү хэлжээ, "Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг." Дэд хууль 8:17-18-д ингэж бичжээ, "'Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм' гэж чи зүрхэндээ хэлүүзэй. Харин эцэг өвгөдөд чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан Эзэнийг санагтун."


Хэн ч амжилттай бизнесийг эхлүүлэн, хамгийн их борлуулалттай номыг бичих эсвэл алдартай подкастыг эхлүүлэх боломжтой энэ цаг үед бидний чадал, гарын хүч тэнхээгээр үр дүн гарч байгаа гэж бодоход соригдох нь амархан байдаг. Маргааш бид, шаргуу хөдөлмөрлө хэмээн Бурхан бидэнд тушаадаг бөгөөд биднээр дамжуулан шаргуу хөдөлмөрийг маань үр дүн гаргахад ашигладаг болохыг судлах болно. Гэвч бид ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх үедээ эцэстээ үр дүн нь Эзэнээс ирдэг хэмээх маргаангүй бодит байдлыг олж харахаас эхлэх ёстой.


Сургаалт үгс 16-р бүлэгт, христитгэлтнүүд болохынхоо хувьд бидний мөрдөх ёстой найдах, шаргуу хөдөлмөрлөх, амрах гэсэн дарааллыг Соломон тогтоожээ. 3-р эшлэлд, хамгийн ухаалаг хүн ийнхүү тушаажээ, "Үйлсээ Эзэнд даатга, бодол санаа чинь биелнэ." Тэгэхээр яаравлахаасаа өмнө, бид үйлсээ Эзэнд даатгах ёстой. Амьдрал дээр энэ нь ямархуу байдалтай харагддаг вэ?


Шинээр эхэлж буй хүмүүсийн хувьд, өнөөдрийн уншсантай адил эшлэлүүдийг зүрх сэтгэлдээ ойр байлган, үр дүнг бид биш харин Бурхан гаргадаг болохыг тогтмол өөрсөддөө сануулдаг байх ёстой. Хоёрдугаарт, залбирлаар дамжуулан бид Түүнд дээр ирэх үед мөн Түүнд найддаг болохоо үгээрээ илэрхийлэх үед үйлсээ бид Эзэнд даатгаж байдаг. Эцэст нь, Бурханд найддагаа өөрсөддөө болон Бурханд хандан үгээрээ илэрхийлэхийн хажуугаар энэхүү найдвараа эргэн тойрныхоо хүмүүст үгээрээ дамжуулан хэлэх нь үнэхээр чухал юм. "Үдээсээрээ өөрсдийгөө дээш нь татах" чадварыг алдаршуулдаг соёлд ажил үйлсээр маань дамжуулан бид өөрсдөө биш харин Бурхан үр дүнг гаргах үүрэгтэй болохыг нууж хаалгүйгээр олж харах үедээ христитгэлтнүүд бид дэлхийгээс ялгарах болно.


Маргааш бидний судлах найдах нь эвлүүлдэг зургын зөвхөн нэг л хэсэг нь юм. Дуудагчийнхаа гарын үр нөлөө бүхий багаж хэрэгслэл нь байхын тулд сонгогдсон ажил үйлсдээ бид шаргуу хөдөлмөрлөх ёстой.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Trust, Hustle, And Rest

Шаргуу хөдөлмөрлө хэмээн Библи бидэнд тушаадаг хэдий ч бид өөрсдөө биш-харин Бурхан-ажил үйлсээр минь дамжуулан үр дүнг гаргадаг Нэгэн гэж мөн хэлсэн байдаг. Энэхүү дөрвөн өдрийн Уншлагын төлөвлөгөө бидэнд, жинхэнэ Амрал...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/trust/-д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна