Төлөвлөгөөний мэдээлэл

Найд, Шаргуу хөдөлмөрлө бас АмарЗагвар

Trust, Hustle, And Rest

4-с 1 дахь өдөр

Найд, шаргуу хөдөлмөрлө бас амар


Өнөөгийн бизнест "шаргуу хөдөлмөрлө" гэдэг нь хамгийн алдартай уриануудын нэг болж ирсэн. Аварга загасны усан сан гийн хөрөнгө оруулагчид борлуулалтыг бий болгохын тулд хувиараа бизнес эрхлэгчдийг улам илүүтэйгээр "шаргуугаар хөдөлмөрлө" гэж шахдаг. Хүн бүр бүтэн цагийн ажлынхаа хажуугаар "шаргуу хөдөлмөрлөх" дээрээ ажиллаж байгаа мэт харагддаг. Гэвч шаргуу хөдөлмөрлөх талаар Библи дээр юу гэж хэлсэн байдаг вэ? Нөгөө талаар, Бичээс нь шаргуу хөдөлмөрлөхийг дэмждэг болох нь тодорхой харагддаг. Колоссай 3:23-т, "Та нар юу ч хийсэн Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн." хэмээн тушаасан байдаг. Гэвч христитгэлтнүүд шаргуу хөдөлмөрлөхийг дэмжих соёлдоо нэгдэж болох хэдий ч бид өөрсдөө эсвэл бидний шаргуу хөдөлмөр биш харин Бурхан үр дүнг гаргадаг (Дэд хууль 8:17-18) гэсэн Библийн үнэний хамт мэрийх ёстой. Христитгэлтнүүд болохынхоо хувьд жинхэнэ амралтыг олж авахын тулд шаргуу хөдөлмөр ба Бурханд найдах хоёрын хоорондын сөргөлдөөнийг бид нэгтгэх ёстой.


Энэхүү сөргөлдөөнийг нэгтгэх нь ямархуу харагддаг талаар Иошуа 6-р бүлэгт гайхалтайгаар тусгасан байдаг. Израильчууд Амлагдсан газар нутаг руу Иошугаар ахлуулан газарчлагдаж байх үедээ маш том мухардалтай тэд тулж очжээ: нэвтэлшгүй мэт санагдах Иерихо хот. Иошуа 6:2-т хэлсэнчлэн, "Эзэн, Иошуад, 'Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн.'" гэж хэлсэн хэдий ч өөрсдийнхөө хүчээр Иерихо хотыг эзлэх супер хүч ба сэтгэх чадварыг Иошуа болон изральчуудад өгөхийнхөө оронд Өөрт нь агуу найдварыг тавихыг Бурхан тэднээс шаарджээ. Иерихо хотыг тойрон долоо хоног алхахад изральчуудыг удирд, хотын хана хэрэм рүү маш чангаар уухайлан хашхирах замаар алхалтаа дуусга хэмээн Бурхан Иошуад зааварчилдаг. 


Түүхэн дэх маш олон тохиолдлуудын адилаар "ухаантнуудыг ичээхийн тулд ертөнцийн мунхаг зүйлсийг" ашиглахыг Бурхан сонгосон. Өөрсдийнхөө хүчээр тулаанд ялахыг нь Иошуа болон изральчуудад зөвшөөрөхийнхөө оронд зөвхөн Тэр л ганцаараа алдарыг хүртэхийг нь гарцаагүй болгохын тулд Бурхан төлөвлөгөөг тэдэнд гарган өгчээ. Изральчуудад ялалтыг өгөхөөсөө өмнө ялалтыг өгөх болно гэдэгт Түүнд найдахыг Бурхан тэднээс хүссэн. Огт эргэлзэлгүйгээр, Иошуа Бурханы хүссэнийг л үйлджээ. Изральчууд Бурханы төлөвлөгөөнд найдсан. Тэгээд тэд шаргуу хөдөлмөрлөсөн: тойрон алхаж, бүрээгээ үлээн, Иерихогийн хана хэрэм нуран унах хүртэл уухайлан хашхиралдсан. 


Изральчуудын тойрон алхаж, хашхиралдан, шаргуу хөдөлмөрлөх нь Иерихогийн хана хэрмийг нураагаагүй нь мэдээж хэрэг. Энэ бол Бурхан байсан. Яг л үүнийг л изральчууд болоод биднийг олж хараасай хэмээн Бурхан хүссэн гэж би боддог. Бид шаргуу хөдөлмөрлөх нь сайн зүйл! Гэвч ажилд маань шаргуу хөдөлмөрлөх нь үр дүнг гаргах үүрэгтэй гэдэгт итгэх нь хашхирах нь нэвтэршгүй хотыг нураасан гэдэгт изральчууд итгэхтэй адил байх болно.


Иошуа ба изральчууд бидэнд харуулсанчлан, найдах ба шаргуу хөдөлмөрлөхийн хоорондох сөргөлдөөнийг эвлэрүүлэхийг бид хайх ёсгүй; харин үүнийхээ оронд бид үүнийг нэгтгэвэл зохино. Эдгээр санаанууд бие биетэйгээ сөргөлддөггүй, харин үүний оронд тэд хамтдаа гэрлэсэн мэт байх ёстой. Гэвч Сургаалт үгс 16-р бүлэгт Соломоны хуваалцсанчлан, Эзэнийг хүндлэхүйцээр шаргуу хөдөлмөрлөх болоод Эзэнд найдах нь дэс дараалал бүхий зүйл бөгөөд бидэнд жинхэнэ амралтыг авч ирдэг гэжээ. Энэ сургаалд бид дараагийн гурван өдрийн турш гүн шумбах болно.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Trust, Hustle, And Rest

Шаргуу хөдөлмөрлө хэмээн Библи бидэнд тушаадаг хэдий ч бид өөрсдөө биш-харин Бурхан-ажил үйлсээр минь дамжуулан үр дүнг гаргадаг Нэгэн гэж мөн хэлсэн байдаг. Энэхүү дөрвөн өдрийн Уншлагын төлөвлөгөө бидэнд, жинхэнэ Амрал...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/trust/-д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна