Төлөвлөгөөний мэдээлэл

Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 5 дахь өдөр

Өөрөөс нь хэдэн насаар ах Иосефийн өссөн тэр л тосгонд Мариа бас өссөн. Магадгүй тэр хоёр бие биенийгээ алсаас харж явдаг байсан байх ... магадгүй Иосеф энхрийхэн Мариаг өсч томрохыг нь хүлээж байсан байх!



Мариа нэг өдөр гэртээ байж байхдаа, магадгүй хуримын хувцсаа бэлтгэж байсан байх, эсвэл шинэхэн гэртээ зориулан алчуур урлаж байсан байх, тэр л үедээ тэрээр өрөөнд өөртэй нь хэн нэгэн байгааг мэдэрсэн. Хэн нэгэн өөртэй нь байгаа эсэхийг харахаар эргэн тойрноо харсан нь ойлгомжтой.



“Орж ирээд тэнгэрэлч түүнд—Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна.” гэв



Христийн мэндэлсэн өдөр нь Мариагийн хувьд Бурханы ивээл гэж үнэн хэрэгтээ юу юм бэ гэдгийг ойлгох байсан. Бурханаар ивээгдсэн байх нь дуусашгүй аз жаргалтай амьдрал биш эсвэл бүхий л мөрөөдөл тань биелэх амлалт биш юм гэдгийг Мариа ойлгон авах гэж байсан. Бурханаар ивээгдсэн хүмүүс маш агуу золиосыг төлөх шаардлагатай; ивээл гэдэг нь Бурхан таныг ашиглахыг хүсч байгаа гэсэн үг юм.



Хүн төрөлхтөнд зориулсан Өөрийн агуу төлөвлөгөөндөө Бурхан залуу, мэргэжил боловсролгүй бас дадлага туршлагагүй хүмүүсийг ашиглахыг хүсч байна. Бурхан Мариагийн хэвлийг ивээсний адил, энэхүү түүхэн үе дэх Бурханы стратеги төлөвлөгөөний нэгэн хэсэг болохыг хүсч буй хүн бүрийг Бурхан ивээхээр төлөвлөж байгаад би итгэдэг.



Христийн мэндэлсэн өдөр бол Мариагийн хувьд хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүйгээр Эзэний оршихуйг мэдрэх тэр цаг мөч байсан. Бурхан Өөрийнхөө нэгэн хэсгийг махан биед оруулах үед ивээл жинхэнээсээ ирдэг гэсэн бодит байдалтай Мариа тулгарах гэж байсан. Бурхан бол төсөөлөл төдий эсвэл өдөр бүрийн амьдралд оролцдоггүй Тэнгэрлэг Оршигч Нэгэн байхаа больсон. Габриелийн мэдээнээс болж, энэ цаг мөчөөс өмнө зөвхөн Иосефийн тухай л боддог байсан, энэхүү залуухан охины амьдралд Бурхан Өөрийнхөө оршихуйгаар нэвтрэн орсон.



Миний хувьд Бурханы ивээлийг шинэ арга замаар мэдэрч үзэх бол Христийн мэндэлсэн өдрийн хамгийн сайхан хэсгүүдийн нэг мөн! Түүхэн энэ цаг мөчид Бурхан намайг ашиглахыг хүсч байна гэж бодох нь амьдралын гацуур модны дороос олох байх гэж миний хэзээ ч төсөөлж байгаагүй бэлэг мөн!



Есүсийн оршихуй дотор Түүнтэй маш дотно, шинэ амьдралын хэв маягийг олж нээх нь энэ жил Бурханаас танд өгч буй амьдралыг тань өөрчлөхүйц бэлэг юм.



Христийн мэндэлсэн баяр таны ертөнцөд, "Эзэн надтай ... бас тантай хамт байна! Ямар гайхалтай гэнэтийн бэлэг вэ!" хэмээн тунхаглаж байна
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас ...

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна