Төлөвлөгөөний мэдээлэл

Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 9 дахь өдөр

Залуу хосуудын амьдралд сүй тавих бол хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг мөн. Энэ бол ирээдүйд ирэх баяр хөөрийн талаар мөрөөдөхөд хэдэн арван цагийг зарцуулдаг амьдралын цаг хором мөн. Энэ бол хайр үнэхээр төгс бас итгэл хүлээхүйц санагддаг амьдралын цөөхөн мөчүүдийн нэг мөн.



Иосеф ба Мариагийн хайрын түүх аймшигтайгаар бас тайлбарлашгүйгээр саад хийгдсэн. Мариа жирэмсэн болсон бөгөөд Иосеф тэр хүүхдийн эцэг нь биш гэдгээ мэдэж байсан. Тэрээр хэвлий дэх хүүхэд нь Ариун Сүнсээр өгөгдсөн хэмээн шаргуугаар батлаж байсан боловч Мариа итгэлийг нь хөсөрдүүлсэн байх гэж Иосеф бодож байсан нь гарцаагүй.



Мариаг төөрөгдөлд орсон болов уу хэмээн Иосеф бодож байсан болов уу? Энэхүү сүйрэлд хүргэхүйц үйл явдлыг өөрөөр хэрхэн тайлбарлах боломжтой гэж? Нэгэнтээ хайр хүрэм байсан нэгэн одоо муу муухай нэгэн болон хувирсан. Нэгэнтээ хүсэн хүлээж байсан зүйл нь одоо гутамшгийн болж хувирсан.



Мариагийн ярьж буйд Иосеф итгээгүй нь илт байдаг, учир нь тэрээр түүнээс нууцаар салахаар төлөвлөсөн байсан. Урвалтын зовлон дунд буй залуугийн хийсэн хамгийн эелдэг бас хайрын дагуух сонголт бол энэ байсан. Тэрээр хүүхэд төрөхөөс өмнө түүнийг чулуугаар цохиж алахыг сонгож болох л байсан. Эсвэл, хүүхэд төрсний дараа түүнийг хүүхэдтэй нь хамтаар чулуугаар цохиж алах сонголтыг тэрээр хийж болох л байсан. Иосефийн зүгээс түүнийг өөр тийшээ хэзээ ч эргэж ирэхгүйгээр явуулах нь хамгийн хайрын дагуух золиос байсан.



Бурханд бас хамгийн ихээр хайрлаж байсан хүндээ хэрхэн Иосеф гомдсон болохыг төсөөлөхөд ч бэрх. Мариа бол түүний хамгийн ихээр хайрладаг нэгэн байсан бөгөөд одоо тэрээр түүнийгээ дахин хэзээ ч харахгүй байх болно. Өөрийнх нь мөрөөдлийн эзэн болох тэр охин онгон байдлаа өөр хэн нэгэн эрэгтэйд өгсөн гэдэгт Иосеф итгэсэн болов уу?



Энэхүү урвалт болон зүрх сэтгэлийн сэвтэлтийг Иосеф хүртэх нэгэн байгаагүй. Түүний “хүртэх зохистой зүйл” нь баяр хөөрөөр дүүрэн хуримын өдөр бас шинэхэн хайрын амлалт байсан.



Одоо магадгүй түүний нэр хүнд Назарын гудамжинд навс унасан бөгөөд түүний хойгуур багын найзууд нь хөхрөлдөн инээлдэж байсан байх.



Иосеф Мариагийн эцэг эхтэй бас өөрийнхөө эцэг эхтэй нүүр тулгарах байсан. Тэрээр ямар ч гэм буруугүй хэдий ч тэд түүнд итгэхгүй байх боломжтой байсан. Энэхүү гомдсон, зүрх нь шархалсан залууд хөнгөн хийсвэр байдал огт байгаагүй.



Энэ жилийн Христийн мэндэлсэн баяраар та хэцүү гомдолтой нүүр тулж байна уу? Амьдрал дахь бодит хүнд байдлыг тань Христийн мэндэлсэн баярын амлалтад халхлах боломжийг та олгоосой хэмээн би залбирч байна. Христийн мэндэлсэн баярыг өөрийнхөө гомдлоор тодорхойлогдох боломжийг бүү олго, харин Христийн мэндэлсэн баяраас л болж гомдолдоо мөнхөд өөрчлөгдөх боломжийг олгоорой.
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас ...

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна