Төлөвлөгөөний мэдээлэл

Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 4 дахь өдөр

Дэлхийн 1-р дайны үед 1914 онд Британи цэргүүд Христийн мэндэлсэн баярын өмнөх өдрийг Франц тулааны талбарт өнгөрүүлж байсан. Дөрвөн сар тулалдсаны дараа, цуст тулаанд сая гаруй эрчүүд амь үрэгдсэн. Үрэгдсэн цэргүүдийн цогцоснууд эсрэг талын нуувчнуудын хооронд тэр аяаараа тарсан байсан.



Франц дахь хөлдүү тулааны талбарт тэрхүү гайхамшиг үйлдэгдсэн! Германы нуувчнуудын дээр лаа асаасан моднууд гарч ирэхийг Британи цэргүүд гайхширан харж зогссон.



“Герман нуувчны шорооны зүгээс, нэгэн баргил хоолойгоор хэн нэгэн ... хөлдүү манангийн дундаас бунхан бас зөөлөн дуу хүнгэнэн гарсан. Эдгээр нь огт өөр ертөнцөд буй мэт ... үнэхээр хачин зүйл байсан, гэж Герман сувилагчийн маань надад дуулж өгч байсан дууг дуулж эхлэсэн.” хэмээн залуу Британи цэрэг өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг.



" Аниргүй шөнө, Ариун шөнө. Намуухан саруул шөнө."



Германы цэргүүд дуулж дууссаны дараахан, Британы тал бууж өгөхөөр шийдсэн. Их бууны нүсэр дуутайгаар бууж өгөхийн оронд, Британы цэргүүд ийнхүү дуулсан,



Британи хөвгүүд “Израилийн Хаан Эзэн төрлөө!” хэмээх дууг дуулж дууссаны дараа, дайснууд алга ташин, урам зоригтойгоор “Өө гацуур мод оо!” хэмээн хашхирч эхлэсэн.



“Итгэлтэй хүмүүс бүгд наашаа ирцгээ!” дууг Британи цэргүүд дуулж эхлэх яг тэр мөчид Герман цэргүүд хамтдаа түрэн дуулж эхлэсэн. Тэд дайснуудынхаа хамт дуулж байсан.



Цус урсан буй дайны талбарт болсон хамгийн гайхмаар үйл явдал бол энэ байсан! Ширүүн дайны талбарт хоёр эсрэг талууд ижил Христийн мэндэлсэн өдрийн тухай дууг дуулж байсан. Хэдхэн минутын өмнө дайралтын цохилт хийх бүс байсан тэрхүү газарт дайсны цэргүүд бие биетэйгээ мэндэлж байсныг тэмдэглэсэн байдаг. Цэргүүд бие биедээ Христийн мэндэлсэн өдрийн мэндийг хүргэн бас Христийн мэндэлсэн өдөр буугаа галлахгүй байхтай санал нийлсэн. Хэдэн мянган цэргүүд үхдэлүүдийн дунд Энхийн Жононгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн.



Баргил хоолойгоор “Аниргүй шөнө”-ийг Франц хэлээр дуулж эхэлмэгц ... Германаар хэн нэгэн дуулж эхлэсэн ... эцэст нь Англи хэлээр дуулагдаж эхлэсэн.



Энэ баярын үеээр та хэнтэй энхийг тогтоох хэрэгтэй байна вэ? Таны сүнснээс амьдралыг суга татан гаргахуйц ширүүн тулаантай та тулгарч байсан уу? Христийн мэндэлсэн өдөр бол бүх л үеийхэнд амар тайвныг авч ирэхээр төрсөн тэрхүү Хүүхдийн улмаас амар тайван бялхам дүүрнээр өгөгддсөн түүхэн цаг үе мөн.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас ...

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна