Төлөвлөгөөний мэдээлэл

Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 5 дахь өдөр

Бардамнал

Өөрсдийгөө хоослоод бид 5 дах өдөртөө ирлээ. Энэ хүртэл тийм ч амар байсангүй!


Бурхан хэчнээн удаа биднийг ямар нэгэн зүйл хийхийг хүссэн боловч бид тэр зүйлийг нь хийлгүй эсвэл хагас дутуу хийсэн бэ? Энэ бол бардамнал. Энэ нь яг л, “Би бол Бурхан, энэ нөхцөлд надад юу хамгийн сайн болохыг би мэднэ.” гэж байгаагаас ялгаагүй юм.


Өнөө үед бардамнал үнэхээр хаа сайгүй их болж байна. Нэр хүнд, орлогоороо бахархах, чадвараараа бахархах, гэр бүлээрээ бахархах, гээд маш олон төрлийн бардамнал бий болсон. Яг энэ бардамнал л биднийг Бурханаас холдуулж, өөрсдөдөө болон өөрсдийн хийж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэдэг.


Иаков 4:6-8д, Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг гэсэн байдаг. Бид Эзэний тааллыг хүлээн авахын тулд Түүний өмнө даруу байх хэрэгтэй. Бидний хийж бүтээсэн болгон мөн бидэнд буй бүх зүйл маань Эзэний нигүүлслээр буй болсон гэдгийг ухаарч ойлгох үед бидний дотор бардамнал үгүй болддог.


Сургаалт үгс 16:18 Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан! Бардам зан сүйрэлд хүргэдэг. Хэрэв бид үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг юм бол яагаад бид амьдралдаа өчүүхэн зүйлсэд ч бардамнасаар байдаг юм бэ?


Бялхам дүүрэн амьдралаар амьдрахыг хүсвэл бид амьдралаасаа бардамналыг авч хаях хэрэгтэй. Хэрэв бид Сүнсээр дүүрэн амьдрахыг хүсэж байгаа бол бардамналд ямар ч зай байх ёсгүй. Эзэнийг амьдралынхаа турш бүрэн дүүрэн дагахыг хүсэж байвал таны амьдралд нуугдсан далд бардамнал байгаа эсэхийг илчилж өгөхийг Түүнээс гуйн залбираарай.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар ун...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна