Төлөвлөгөөний мэдээлэл

Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 6 дахь өдөр

Алдаат үйлдэл

Хэн нэгэн танд алдаатай үйлдлийг үйлдэж байсан уу?


Бурханы хүмүүст саад болох компанит аяндаа Сатаны хэрэглэдэг хамгийн үр нөлөөтэй багаж хэрэгслийн нэг бол алдаат үйлдэл мөн. Хамгийн агуу хүмүүсийг ч хүртэл тэр унагадаг. Бурханы Хаанчлал хамгийн үр нөлөөтэй байхад тэр алдаат үйлдлийг ашиглан саад болдог. Чуулганыг нураахад тэр алдаат үйлдлийг ашигладаг. Гэр бүлүүдийг хагаралдуулахын тулд тэр алдаат үйлдлийг ашигладаг. Итгэгчдийг хооронд нь хагаралдуулахад тэр алдаат үйлдлийг ашигладаг. Хүмүүст сэтгэл хөдлөлийн, сэтгэл зүйн тэр ч бүү хэл бие махбодын өвчнийг байнгын байлгахын тулд тэр алдаат үйлдлийг ашигладаг.


Сургаалт үгс 17:9-д, Алдаат үйлдлийг уучилбаас хайрыг татах. Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдах гэж хэлдэг. Алдаат үйлдлийг уучлах гэдэг нь үүнийг та ор тас мартан, тэр чигээр нь санахгүй байхыг хэлж байгаа юм биш. Энэ нь үүнийг ахин дахин сөхөхгүй байж, ах дүүгийнхээ эсрэг өс хонзонг хадгалахгүй байх гэсэн утгатай. Үүнийг та ардаа орхин, эргэн тойрныхондоо таныг Бурхан хэрхэн уучилсан шигээр уучилна гэсэн үг.


Еврей 12:15, Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүй гэдгээр хардаг бай гэж хэлдэг. Бидний гэмийн төлөө Бурханы хамгийн түрүүнд үзүүлсэн энэ нигүүлсэл бусдад дамжуулагдах ёстой. Бидэнд ямар нэгэн бурууг хийсэн хүмүүсийг бид асар түргэн уучилдаг байх ёстой! Аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил гэж энд цааш нь өгүүлжээ. Энэ үндэс нь олон арга замаар тодорхойлогдож болох хэдий ч товчилбол, энэ нь алдаат үйлдэл юм. Зүрхэндээ тэдний эсрэг хорсол хураах хүртлээ бусдын алдаат үйлдлийг бид зөвшөөрч болохгүй.


Алдаат үйлдэлд амьдралдаа үндэслэх боломжийг бүү олго. Бусдыг уучлахдаа, бусдаас уучлалт гуйхдаа түргэн бай. Хэрэв бид Сүнсээр бялхам дүүрэн байхыг хүсвэл амьдралынхаа хөдөлгөгч хүчин зүйлээ алдаат үйлдэл байлгаж огт болохгүй!


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар ун...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна