Төлөвлөгөөний мэдээлэл

Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 4 дахь өдөр

Аминч байдал

Аминч байдал: хэмээх өнөөгийн ертөнцөд улам илүү түгээмэл болж буй зүйлээс өөрсдийгөө хоосруулах дээр бид өнөөдөр анхаарлаа төвлөрүүлэх болно.


Зөвхөн чуулган дотроо ч биш харин чуулганаас гадуур бидний юу хийдэг маань аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар хийгдэж огтхон ч болохгүй. Ажил дээрээ, сургууль дээрээ, найзуудтайгаа, гэр бүлийнхээ хамт, дэлгүүрт байхдаа эсвэл удирдан ахлах газартаа үйлчилж байхад ч гэсэн сэдэлт маань үнэхээр чухал байдаг.


Бидний өөрсдөөсөө асуувал зохих асуулт бол, "Надад хамгийн шилдэг нь юу байх вэ?" биш харин, "Бурханы Хаанчлалд юу хамгийн шилдэг нь вэ?" гэдэг байх ёстой. Бурханы төгс хүслийг биелүүлэх хамгийн шилдэг арга замыг олох нь бидний санаархал байх ёстой.


Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий гэж Филиппой 2:3-т хэлдэг. Юуг ч гэдэг нь юуг ч гэсэн утгатай. Өөрсдийнхөө оронд Бурханы Хаанчлалын сайн сайхны төлөө бид бүхий л зүйлийг үйлдэх үед амьдрал маань ямар өөр харагдах бол?


1 Коринт 10:24 Хэн ч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрэг гэж хэлэх замаар энэ зарчмыг тусган харуулдаг. Бусдын сайн сайхныг эрж хайх бодол санаатайгаар хүн нэг бүр аливааг үйлдэг бол чуулган ямар өөр харагдах байсан бол? Аминч санаархлаар бус харин бусдын сайн сайхныг эрж хайх байдлаар хүн бүр аливааг үйлдэг бол дэлхий ямар өөр харагдах байсан бол?


Бусдын төлөө эсвэл Эзэний төлөө ямар нэгэн зүйл хийхээр оролдох үедээ сэдэлт маань аминч байгаа эсэхийг илчилж өгөхийг Түүнээс асууцгаая.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар ун...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна