Төлөвлөгөөний мэдээлэл

Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар

What Is True Love?

12-с 4 дахь өдөр

Сайн мэдээн дэх бидний хариу үйлдэл



Сайн мэдээг та хэр зэрэг сайн мэдэх эсвэл мэдэхгүй байх нь хамаагүй, тэмдэглэж аваад улмаар аажмаар бас залбиралтайгаар сайн мэдээг тунгаан бод. Үүнд зориулан бид хэдэн эшлэл сонгосон бөгөөд эдгээрийг унших нь танд тустай байх болно. Их Эзэнээс сайн мэдээг таны оюун бодол, зүрх сэтгэлд тодорхой, хүчтэй, бас утга учиртайгаар хүргэхийг гуйгаарай.



Бид Есүс болон Түүний золиосыг харж, зүрх сэтгэлээ болон өөрсдийгөө Бурханы хараагаар харахыг хүсдэг. Бид хууртагдахыг хүсдэггүй. Сайн мэдээ бол оюун ухааны дасгал төдий биш, энэ нь зүрхний асуудал юм.



Таны амьдрал дахь сайн мэдээний хүч ба энэ нь танд хэрхэн нөлөөлсөн талаар бодоод үз. Дараагийн хэд хоногийн турш үүнийг үргэлжлүүлэн хий. Хуанли дээрээ яг долоо хоногийн дараах өдөр, цагийг тэмдэглээд, тэр өдрөө сайн мэдээгээр дамжуулан таны амьдралд хийсэн бүхний төлөө Бурханд талархах ба магтан дуулахад 10-15 минутыг зарцуулаарай.



Сайн мэдээг тунгаан бодох үедээ, өөрөө өөрийгөө хуурахгүй бас Эзэнтэй илэн далангүй бай. Та юунд эргэлзэж, ойлгохгүй, хайхрамжгүй, хатуу зүрхтэй, үл ойшоосон, эсвэл ерөнхийдөө итгэлгүй байгаагаа Түүнд хэлээрэй. Христ дотор байх үед бид юунаас ч айх хэрэггүй. Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилна гэж Тэр амладаг. (1 Иохан 1:9).
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

What Is True Love?

Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна