Төлөвлөгөөний мэдээлэл

Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар

What Is True Love?

12-с 6 дахь өдөр

Бидний мэдэрч байгаа бүхэн үнэн байдаггүй



Энэ талаар тунгаан бод: Бидний мэдэрч байгаа бүхэн үнэн байдаггүй. Бид сэтгэл хөдлөлдөө хууртагдахдаа амархан байдаг. Бидний мэдрэмжээс илүүтэйгээр үйлдэл болон хандлагууд маань хайрлаж байгаа үгүйг илчилдэг. Мөн бид өөрсдийгөө шалгах үед ч, бидний хараа гажсан байдаг. Бид сохор бөгөөд харалган хүмүүс. Өдөр бүр бид хийж болохуйц нэг эсвэл хоёр л өөрийгөө золиосолсон зүйлийг хардаг бөгөөд үлдсэн өдөртөө өөрийн төлөвлөгөө ба хүслүүдээ дагадаг.



Таны үйлдэл юуг өгүүлж байна вэ?



Өөрийгөө л анхаарсан бас өөрийгөө л хайрласан энэ дэлхийд төрж, өссөн бид яаж жинхэнээр хайрлаж чадах вэ? Ялгааг нь яаж олж харж бас хаанаас эхлэх хэрэгтэй вэ? Бурхан бол хайр учраас Бурханы хэн болохыг харах ёстой. Тэр бол эх сурвалж бөгөөд Түүний хийдэг зүйлс болон Түүний хэн болох нь бидэнд хайрын талаарх зөв ойлголт ба тодорхойлолтыг өгдөг.



Байгуулсан гавьяанд маань үндэслэгдэн Бурханы хайр өгөгддөггүйд үнэхээр талархаж байна. Бидний хэн ч Түүний хайрыг хүртэх зохисгүй учраас Түүний нигүүлслийн төлөө Бурханыг магтъя. Гэвч бидэнд Түүний хайр Христээр дамжуулан өгөгдсөн. Хэрэв тийм бол, жинхэнэ хайрын эх сурвалжийг бид мэддэг. Авралаар дамжуулан бид Түүний хайрыг хүлээн авсан, бөгөөд Ариун Сүнснээс ирэх өршөөлөөр бидэнд Түүний хайр өгөгдсөн. Тиймээс бид:

 

Бурханыг бас

бусдыг хайрлаж чаддаг.



Энэ нь хайр бол бидний бүх л үйлдлүүдийн эх булаг болдог гэсэн үг.



Христийн хайрыг та мэдэх үү? Бурханы ба Түүний Хүү Христийн хайрыг та хүлээн авсан уу? Сайн мэдээний мөн чанарыг та мэдэх үү?



Биднийг даруугаар Түүний хайр руу ирж, Түүний хайрыг хүлээн аваасай гэж Эзэн үнэхээр хүсдэг. Гунигтай, баяртай, сэтгэлээр унасан, ялсан ямар ч үед байсан хамаагүй Тэрээр бидний хаана байна тэнд л бидэнтэй уулздаг. Тэр үнэхээр биднийг хайрладаг гэдгийг мэдээсэй гэж Тэр хүсдэг. Мөн Тэр биднийг Өөрийнх нь хайранд итгэхийг хүсдэг. Бид бүх л санаа зовнил, бүх айдас, бүх гэм нүгэл, бүх асуудлуудтайгаа Түүн дээр ирж, энэ бүхнээ Түүний өмнө тавьж, эдгээрийнхээ оронд Түүний өршөөл, уучлал, хайрыг хүлээн авах хэрэгтэй.
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

What Is True Love?

Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна