Төлөвлөгөөний мэдээлэл

Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар

What Is True Love?

12-с 3 дахь өдөр

Жинхэнэ хайрыг хуурамчаар үйлдэх боломжгүй



Сайн мэдээний гол төв бол жинхэнэ хайр бөгөөд сайн мэдээ нь Бурханы хайрын илрэл мөн. Сайн мэдээ бол хайрын хамгийн чухал үйлдэл. Ганцхан сайн мэдээгээр л дамжуулж бид энэ жинхэнэ хайрыг хүлээн авагчид болдог. Бидэнд Христ дотор жинхэнэ хайрыг амсах, жинхэнэ хайрыг эдлэх, жинхэнэ хайр дотор амьдрах, жинхэнэ хайрыг түгээх чадавх өгөгдсөн.



Сайн мэдээ гэж юу вэ?



Сайн мэдээ гэж Бурханы эсрэг үйлдсэн бүх гэмийн маань шийтгэл болон гэм бурууг бидний оронд хэн нэгэн үүрсэн гэсэн сайн мэдээг хэлдэг. Гэмийн төлөөх шийтгэл нь юу вэ? Үхэл, Бурханы уур хилэн, мөнхийн зовоон тарчлаалт бас Бурханаас тусгаарлагдсан там юм. Есүс, бидний гэмийг төлж чадах цор ганц Тэр нэгэн, урагш алхан, бидний оронд зогсож, улмаар бидний хүртэх байсан БҮХ шийтгэлийг үүрсэн. Ямар ч гэм зэмгүй, жинхэнэ Бурхан бас хүний биеэр ирж, бидний төлөө Өөрийнхөө амийг өгсөн. Ямар ч гэм зэмгүй байсан Тэр бидний БҮХ гэмийг, БҮХ өөдгүй байдлыг маань, бидний БҮХ БУРУУГ Өөртөө авч, эдгээрийн оронд бидэнд Өөрийнхөө ариун байдал, Өөрийнхөө зан чанар, бас Өөрийнхөө ЗӨВТ БАЙДЛЫГ өгсөн.



Өөрийнхөө амийг золиос болгосон Тэр нэгэн таныг ийм хайрыг амсаасай, хүлээж аваасай, эдлээсэй, ийм хайр дотор амьдраасай, мөн бусдад үүнийг өгөөсэй гэж хүсдэг.



Та энэ хайрыг хүлээн авсан уу? Хэрэв та Бурханы уучлалыг хүлээн авсан, Христ ба Түүний хайранд итгэсэн бол дараах богино залбирлыг залбираасай гэж бид хүсэж байна: "Эзэн минь, Таны Үгийг сонсохын тулд чихийг минь нээж өгөөч, Таныг болон Таны үнэнийг олж харахын тулд нүдийг минь нээж өгөөч, Таны надад илчилсэн бүхэнд хариулахын тулд зүрхийг минь нээж өгөөч. Таны жинхэнэ хайрыг ойлгон бас хүлээж авахад мөн миний төлөө Таны хийсэн бүхнийг илүү ихээр таньж мэдэхэд, Таны жинхэнэ хайр дотор амьдрахад надад туслаач. Амен."



Бурханы таныг гэсэн хайр бол хамгийн агуу нь. Түүний жинхэнэ хайрыг таньж мэдэх, хүлээж авах нь бидний хэн болох, Христтэй харилцах харилцаанд маань, мөн амьдралын бүх л хэсэгтээ хийх бүх л зүйлд зайлшгүй хэрэгтэй ба суурь нь юм. Хором бүрд Түүний бидэнд зориулсан хайр дотор бид алхах хэрэгтэй.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

What Is True Love?

Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна