Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 18 дахь өдөр

Сүмийн ахлагчид Ромын захирагч Понти Пилатийн зөвшөөрөлгүйгээр Есүсийг цаазлах боломжгүй тул Түүнийг Ромын эзэн хааны эсрэг бослого үймээн дэгдээгч эсэргүү Хаан гэж гүтгэв. Пилат Түүнээс "Та иудейчүүдийн Хаан юм уу" гэж асуухад Тэр "Та ч хэлж байна" гэлээ. Пилат Түүнийг гэм буруугүй, үхэх ял авах хэрэг хийгээгүйг мэдэж байсан ч шашны удирдагчид Түүнийг аюултай гэж зүтгэсээр байв. Пилат Есүсийг Херод руу илгээтэл Тэр шархдаж, цусанд будагдан эргэж ирэв. Үүний дараа аймшигтай тохиролцоо хийж Бараб гэгч Ромын эсрэг босогчыг Есүсийн оронд суллахаар болов. Гэмгүй нэгнээр гэмтнийг золив.

Есүсийг хоёр дээрэмчний хамтаар цовдлохоор авч явлаа. Түүнийг олны өмнө үзмэр мэт болгож хүмүүс шавга хаян хувцсыг нь хуваан авч, "Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг" гэж тохуурхав. Гэвч Есүс эцсээ хүртэл дайснаа хайрлаж, Өөрийг нь хөнөөж буй хүмүүсийг уучлаач гэж гуйн, дэргэд нь цовдлуулаад үхэж буй дээрэмчинд "Өнөөдөр чи надтай хамт Диваажинд байх болно" хэмээн найдвар өгсөн.

Тэнгэр гэнэт харанхуйлж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цууран, Есүс эцсийн амьсгалаараа Бурханд хандан “Таны гарт Би сүнсээ даатгая” хэмээн хашхирлаа. Үүнийг харсан Ромын зуутын дарга "Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ" гэв.

Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:

•Есүсийн үхлийн тухай Лукийн тэмдлэл танд хэрхэн нөлөөлөв?

•Улангассан олон Есүсийг цаазлахыг шаардсантай Херод, Пилат хоёр Түүнийг амьд үлдээх гэж оролдсоныг харьцуулаарай. Та юу анзаарсан бэ? Есүсийн эсрэг тулгасан хэргүүд (23:2) юугаараа гэнэтийн байсан бэ?•Хоёр гэмт хэрэгтний хооронд өрнөсөн яриаг уншаарай (23:39-43). Та юу анзаарсан бэ? Гэмт хэрэгтний хүсэлтэд Есүсийн өгсөн хариулт танд хэрхэн нөлөөлж байна вэ? Тэдний ярианаас Есүсийн Хаанчлалын ямар мөн чанарыг та олж харсан бэ?

•Иосеф хэмээх Зөвлөлийн гишүүн бусдынхаа хорон муу төлөвлөгөөг эсэргүүцсэн тухай(23:50-51, 22:66-71, 23:1) Лук дурдсан. Тэр Есүст хэрхэн хүндлэл үзүүлснийг (23:52-52) хараарай. Та хамт олонтойгоо санал нийлэхгүй үе байдаг уу? Та өөрийн итгэл үнэмшлээ хэрхэн харуулах вэ?

•Пилат, Херод, гашуудагсад, тохуурхагсад, Симон, хуйвалдсан шашны удирдагчид болон тэднийг эсэргүүцсэн Иосеф, Есүсийн баруун, зүүн талд цовдлогдсон хоёр гэмт хэрэгтэн бүгд Есүстэй өөр өөр байдлаар харьцсан. Та тэдний хэнтэй нь илүү төстэй байна вэ?

•Уншиж, эргэцүүлснийхээ дараа зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд хандан залбираарай. Тэр сонсож байгаа.

Бичээс

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна