Төлөвлөгөөний мэдээлэл

АмралтЗагвар

Амралт

5-с 5 дахь өдөр

Энэ нь сайн юм

Анхаар

“Харин Түүний хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно” - Лук 12:31

Гараандаа

Бурхан бидний оюун бодолд зорилго, бидний зүрх сэтгэлд мөрөөдлийг тавьдаг. Тэд бол нандин эрдэнэс ч гэсэн, хичнээн сайхан зорилготой ч байсан, бид мөрөөдлөө шүтэн биширч, ямар ч үнээр хамаагүй түүний араас хөөцөлдөн өөрсдийнхөө хүч чадлыг бардаг.

Усанд сэлэлтийн төрлөөр Олимпод оролцох нь миний мөрөөдөл болсон боловч, үүнийг бодит болгохын тулд ажиллаж, зориулалт гаргах хэрэгтэй гэдэг талаар би ямар ч ойлголтгүй байв. Миний спорт гэнэтхэн амьдралын маань нэн тэргүүний зорилт болсон юм. Ням гарагуудын залуучуудын бүлэг эсвэл сүмийн аль нь ч – усанд сэлэлтийн уулзалт ба дасгал сургуулилтын алиных нь ч өмнө ордоггүй байв.

Би сүйрч унах дөхөөд байсан боловч, залуучуудын пасторын сайн мэдээний аялалд урьсан явдал нь намайг зүрх сэтгэлээ шалгаж, усанд сэлэлт бол миний шүтээн болсныг надад ойлгуулж билээ.

Христ бол миний амьдралын төв байх хэрэгтэй бөгөөд Түүний зам дээр зогсоход юу ч саад болох ёсгүй гэдгийг мэдсэнээр миний нэн тэргүүний зорилтууд шинэчлэгдсэн юм.

Хожим нь АНУ-н Олимпийн Туршилтад, хүнд бөгөөд сэтгэлзүйн дарамттай уулзалтад оролцож байхдаа үүнийг өөртөө ойр ойрхон байнга сануулж байв. Миний уриа бол, “Миний сэтгэл санаа сайхан байна. ”Би үүнийг ахин дахин уншсаар л байв. Юу ч болсон хамаагүй, миний сэтгэл Тэнгэр улсад мөнхөд байх болно, тэмцээн бүрийн үзүүлэлт үүнд огтхон ч нөлөөлөхгүй. Бүх юмс Бурханы хяналтан дор байдаг ба бид Түүний энгэрт тэврүүлнэ гэдгээ мэдэхэд үнэхээр их эрх чөлөөтэй болдог.

Тэрээр биднийг сайн халамжилдаг. Бид Есүс дотор амарч, үнэн ба хайр дотор Түүгээр удирдуулахад бидний сэтгэлд сайхан байдаг. –/Келси Уоррел/

Яв

1.Та спортоо шүтээн болгохгүйн тулд хэрхэн анхаарах боломжтой вэ?

2. Та нэн тэргүүний зорилтуудаа ямар замаар шинэчлэх хэрэгтэй вэ?

3. Христийн дотор сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд та хэрхэн амрах боломжтой вэ ?

Илүү цаг

"Та бол Хангагч, Тэжээгч ба Хамгаалагч билээ. Намайг санах үед, надад сайхан амралтыг өгөөч. Миний амьдрал дахь бүх нөхцөл байдлыг Та бүрэн хянадаг. Тантай хамт байх үед миний сэтгэл үнэхээр сайхан байдаг. Амен."

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Амралт

ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаа...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна