Төлөвлөгөөний мэдээлэл

АмралтЗагвар

Амралт

5-с 1 дахь өдөр

Аливаа Амралтын Өдөр

Анхаар

“Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ.” - Эхлэл 2:3

Гараандаа

Эхэнд, Бурхан тэнгэр бас газрыг бүтээжээ. Дараа нь Тэрээр эрэгтэй ба эмэгтэй хүнийг Түүний дүр төрхөөр бүтээгээд бүх зүйл сайн болжээ гэсэн юм.Тийнхүү түүхийн он цагт бичигдсэнчлэн, Тэрээр долоо дахь өдрийн үүрийг цайлгаж, үүнийг Бурхан онцгойлон тусгаарласан ба Тэрээр Өөрийнхөө хийж байсан ажлаас амсхийн завсарлажээ.

Энэхүү “амрах” зарчим нь орчлон хорвоогийн эхэнд тогтсон цагаас хойш өнөөг хүртэл хэвээрээ байгаа юм. Саббат гэдэг үг нь “болих, зогсох” эсвэл “амрах”гэсэн утгатай. Юунаас болих вэ? Бурханы тааллыг олох гэж чармайн зүтгэдэг ажлаа бид зогсоохыг хэлнэ гэж би ойлгож байна.

Есүсийг Аврагч ба Эзэн хэмээн итгэдэг ямар ч хүн өөрийхөө зөвт байдлын төлөөх гэсэн хичээл зүтгэл чармайлтаа зогсоож, Түүний загалмай дээр хийж дуусгасан ажил ба Есүсийн энгэрт өөрийгөө тэврүүлдэг юм. Учир нь бид итгэгч хүмүүсийнхээ хувьд энэ хорвоод туулан өнгөрүүлэх үлдсэн амьдралдаа, Бурхан энэ дэлхийг өдөр бүр бүтээх тэрхүү агшинд амарч байсантай яг адилхан бид ч энэхүү гайхалтай амралтыг үргэлжлүүлэн байнга сахих боломжтой. Тэр энэ бол сайн гэдгийг мэддэг.

Дасгалжуулагч ба тамирчид бидний хувьд, бидний 7 хоногийн ажлын цагийн хуваарь ачаалал ихтэй байдаг. Тийм учраас, Ням, Бямба эсвэл долоо хоногийн аль нэг өдөр нь та Христийн гүйцэд хийсэн ажлыг тэмдэглэх тусгай өдөртэй байх хэрэгтэй. Түүнчлэн өдөр тутмын амралт цагийг гаргаж, энэ цагт Бурхан бид 2 хамтдаа Есүсийн ажлыг тэмдэглэн, өдөр бүр амарч байх үедээ нэг эсвэл хэд хэдэн итгэгч хүмүүстэй хамтран Түүний үгийг судлах, залбирах эсвэл магтах нь чухал гэдэгт би итгэдэг.

Үүнийг байнга санаж яв: Бурхан биднийг түүний дүр төрхөөр бүтээсэн ба Тэрээр бүр эхэнд амралт бол “маш сайн юм”гэдгийг тогтоосон билээ. Бид сайн зүйлс нь амралтаас ирэх болно гэсэн Түүний загварт итгэх хэрэгтэй юм. –Рон Браун

Яв

1. Таны амьдрал ба спортод амралт гаргаж чадахгүй байгаа талбар нь юу вэ?

2. Спортын ертөнц дэх галзуу хурдыг гүйцэх гэсэн оролдлогоо болиулах ямар бодит алхамыг та хийж болох вэ?

3. Өнөөдөр таны Бурханы амралтыг авах арга зам нь юу гэж бодож байна вэ?

Илүү цаг

"Эзэн минь, амьдралд минь хэт замбараагүй болох үед, намайг буцааж татан авчраад Таны дотор амрааж өгөөч. Таны амралтыг хүндэтгэн сахиж, Таны амралтаар биднийг дүүргэж бидний эргэн тойронд байгсдад өөрийгөө илүү сайныгаа өгөхийг зөвшөөрөөч болтугай. Амен."

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Амралт

ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаа...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна