Төлөвлөгөөний мэдээлэл

АмралтЗагвар

Амралт

5-с 3 дахь өдөр

Эмх Замбараагүй байдлаас Тайвшрал руу

Анхаар

“Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ.” - Эхлэл 2:2

Гараандаа

Бидний өөрчлөлт хийх үйл явц ч, Түүний дэлхий нийтийн төлөвлөгөөнд ч, залбиралд хариулахдаа ч гэсэн

-Бурхан аливаа зүйлсийг хийхдээ яаравчилдаггүй. Бүтээлээ хийхдээ ч тэр.

Бурханы бодол санаа нь тайвшрал байсан юм бол, бид яагаад яарч тэвдэн эмх замбараагүй байдалд орох гэж?

Долоо хоногийн амралтын өдрүүдээр аялалын багууд дүүрсэн байдаг.Жилийн турш сургалт ба элсэлтээр дүүрэн. Сургуулийн ажил, эцэг эхийн дарамт, залуу үеийнхэн ба залуучуудын түвшинд явагддаг хатуу ширүүн тэмцээнүүд. Дасгал сургуулилтаас болж шөнөжингөө халаалт хийх ч шаардлагатай. Уулзалт, дэлхийн уруу таталт, хамгийн сайн зүйлийг одоо байгаа зүйлээр солино.

Дэлхий яар гэж хэлдэг; Бурхан амар гэж хэлдэг. Хэрэв бид Түүнтэй хамтдаа зугтвал, Есүс бидний амьдралыг сэргээнэ хэмээн амладаг.

Бид Түүний дуу хоолойг сонсохоор чимээгүй газарт очин, нам гүм байж, Түүний бүрэн эрх мэдэлд чив чимээгүй болж, өөрсдийнхөө ачааг Түүний хөнгөн ачаагаар солих боломжтой. Дэлхийн яаралт тэвдэлтээ орхин, зүрх сэтгэлийн хяналтаа сулруулж, зөвхөн итгэлтэй байх үед бид хамгийн үр дүнтэй байдаг.

Бурхан бидний эрх ашгийг дээд зэргээр эрхэмлэдэг, Тэрээр бүрэн эрх мэдэлтэй гэдэгт нь итгэдэг бол бид Түүний амлалт дотор амарч чадна. Бидний өдрүүдийг тооцоолж, амьсгалыг тоолсон Түүний аюулгүй байдал ба зөвлөгөөн дотор бид амрах боломжтой.

Ядарсан хүмүүс ээ, Над уруу ирэгтүн гэж Есүс дуудаж байна.

Өөрсдийн зүрх сэтгэлийг амраа. – /Сара Ренике/

Яв

1. Бурханыг сонсоход таныг хамгийн их сатааруулж байгаа зүйл чинь юу вэ?

2. Түүний амралтыг хүлээн авахын тулд өөрийгөө ба өөрийнхөө хуваарийг хэрхэн сайнаар төлөвлөх боломжтой вэ?

3. Та хэрхэн Бурханд итгэх вэ?

Илүү цаг

"Аав аа, Эцэг Та бол, миний доторх шуургыг намдаадаг тайван байдал билээ. Би спорт ба амьдралдаа завгүй байдалд хялбархан өртдөг нь үнэн гэдгээ зөвшөөрч байна. Та миний тайвшралын хоргодох газар минь болооч. Амен."

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Амралт

ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаа...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна