Төлөвлөгөөний мэдээлэл

Библи бол амьдЗагвар

La Biblia está viva

7-с 5 дахь өдөр

Библи харанхуйг нэвтэлдэг

Суму Христ итгэлтэй холбоотой ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан ч 2017 онд түүний сайн найз Шинэ Зеландын сүмдээ гэрчлэлээ хуваалцахыг нь очиж сонсжээ. Суму найзаа дэмжихээр ирээд … тэр үеэс хойш байнга ирдэг болов. Тэр ондоо Суму Энэтхэг нүүхээсээ өмнөхөн амьдралаа Есүст өгсөн юм.


Шинэхэн итгэгч итгэлийн нөхөрлөл байхгүй шинэ улс оронд очсон нь түүнийг туйлдуулж, Суму эцэст нь маш их сэтгэлээр унасан тул өдөр бүр орноосоо босох гэж тэмцдэг байв.


“Би ганцаардаж, хүмүүстэй холбоо тогтооход маш хэцүү, төвөгтэй байсан. Энэтхэгт нүүж ирээд миний бие даасан, хараат бус байдал алдагдаж оюун санаа маань олон сөрөг бодлоор дүүрч байв. Гэсэн ч энэ байдал YouVersion дээрх Бичээстэй холбогдох хүртэл удаан үргэлжлээгүй бөгөөд бодол маань өөрчлөгдсөн юм.”


YouVersion Cумуг Библи уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан бусад итгэгчидтэй холбогдон тэднээс суралцах арга замаар хангасан юм. Тэр 2018 оноос хойш 428 гаруй Библи уншлагын төлөвлөгөө дуусгасан байна.


Ямар ч үед Сумуд асуудал гарвал Youversion апплейкшнаа нээгээд төлөвлөгөөн дээрээс тохирох сэдвээ хайдаг. Тэр төлөвлөгөөг унших тусам итгэл нь илүү ихээр өсдөг.


“Зарим өдрүүдэд үнэнд өөрийгөө итгүүлэхийг хичээн 11 төлөвлөгөө зэрэг эхлүүлэх тохиолдол ч байсан. Энэ нь бусдын туулсан амьдралаас суралцан тэднээс урам зориг авах боломж юм. Би өөрийн тэмцэлдээ ганцаараа биш гэдгийг суралцсаар л байна. Би гүн хямралд орж байсан хүмүүсийг сонссоноор амьдралаа өөр өнцгөөс харж Есүсийн дагалдагчид хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэлддэг гэдгийг ойлгоход тусалсан юм.”


Одоо Суму уйтгар гунигт автан, гүн хямралд орж, ганцаардсан мэдрэмж төрөх үе бүрдээ Есүс түүний тухай юу гэж хэлсний эсрэг төрөх бүх бодлуудыг эсэргүүцэн Бурханы амлалтыг барьж авдаг болсон.


“Та гүн хямралд орсон бол танд зүгээр л Бурханы үг хэрэгтэй. Энэхүү аппликейшн нь өөрийн итгэл болон Библийг танин мэдэхэд тусалдаг оновчтой арга зам юм. Tехнологи бол хүмүүс итгэлээрээ холбогдоход хэрэглэх гайхалтай хэрэгсэл билээ. Хэрэв Христээр дамжуулан холбогдох арга зам байгаагүй бол би байхгүй байх байсан. Учир нь тэр үе үнэхээр харанхуй байсан бөгөөд Тэр надад байсан, одоо ч байгаа гэрлийн цорын ганц эх үүсвэр юм.”


Бурханы Үгийн хүч чадал байгаа учраас ганцаардлыг харилцаа холбоо болгон хувиргаж, зовлон бэрхшээл дунд итгэл найдварыг олж мэдэх боломжтой юм.


Сумугийн түүхийг хэсэг хугацаанд эргэцүүлж, одоо байгаа нөхцөл байдлынхаа талаар Бурхантай ярилцах цаг гарга. Ингэхдээ таны нөхцөл байдалд юу нь үнэн болох талаар илчилж өгөхийг гуй. Мөн танд итгэл найдвар, урам зориг өгөх Бурханы Үгийг Бичээс дээрээс хайж олоорой. Түүний гэрэл таны амьдралд ямар ч харанхуйг нэвтлэхийг хүлээн зөвшөөр.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

La Biblia está viva

Цаг хугацаа эхэлснээс хойш Бурханы Үг идэвхтэйгээр хүмүүний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг шинэчилсээр ирсэн бөгөөд энэ нь үргэлжилсээр байна. Энэхүү 7 өдрийн онцгой төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан дэлхий дахины түүхэнд...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна