Төлөвлөгөөний мэдээлэл

Библи бол амьдЗагвар

La Biblia está viva

7-с 3 дахь өдөр

Библи үндэстнүүдийг өөрчилдөг 

1800-аад оны эхээр 12 настай Нигери хүүг гэр бүлтэй нь хамт гэрээс нь аваад, Америк руу чиглэсэн Португалийн боолын хөлөг онгоцонд хүчээр суулгажээ. Гэтэл завийг Африкийн эргээс хөдлөхөөс өмнө боолчлолын эсрэг бүлгэм дайрч, боолын наймаачдыг баривчлав. Үүний дараа хүү болон түүний гэр бүлийг чөлөөлж, Сьерра Леон руу илгээжээ. Хүү тэнд Библийн хүчийг олж мэдсэн юм. 


Христэд итгэгч болсныхоо дараа, Самуэл Ажайи Кроутер олон хэл сурч эхлэн, Сьерра Леоны ойролцоох улсуудад илгээлтийн аялал хийж эхэлжээ. Гэхдээ энэ бүх хугацаанд тэр Библийг Англи хэл дээр судалж байсан, яагаад гэхээр Библи Нигери хэл болох Йоруба хэл дээр байдаггүй байв. 


Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Англи хэл мэддэггүй Нигери хүмүүс Бурханы үгийг уншиж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс Ажайи, Йоруба хэлний бичгийн дүрмийн системийг бий болгоход тусалж, дараа нь Библийг тэр хэл рүү орчуулжээ. 


Библийг Йоруба хэл рүү орчуулж дууссаны дараа, тэр Эзэний Үгийг Нигерийн бусад хэл рүү үргэлжлүүлэн орчуулснаар олон хүн түүний туулсан амьдралын өөрчлөлтийг олж мэдэх боломжтой болсон юм. 


Хожим нь Кроутерыг Англиканы сүм "Нигерийн Бишоп"-оор сонгож, анхны Хар арьст Англикан бишоп болжээ. Харин өнөөдөр, Нигерийн Англикан сүм нь тухайн мужийнхаа хоёр дахь том сүм ба 18 сая гаруй баптисм хүртсэн итгэгчидтэй байна. 


Кроутерээр дамжуулж ажилласан Бурхан Үгээрээ болоод танаар дамжуулан дэлхийд нөлөөлөхийг хүсдэг. Библиэр дамжуулан өөрчлөгдөх хэрэгцээтэй маш олон хүмүүс байдаг, та л зөвхөн тэдгээр хүмүүст хүрч чадна.


Тиймээс, та өнөөдөр Бурханы өгүүлж буй түүхэнд ямар дүрд тоглохыг Түүнээс асууж, мөн таны гуйж, бодож, төсөөлдөг зүйлсээс ч илүү агуу зүйлсийг Тэр таны амьдралд хийхийг хараарай.  


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

La Biblia está viva

Цаг хугацаа эхэлснээс хойш Бурханы Үг идэвхтэйгээр хүмүүний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг шинэчилсээр ирсэн бөгөөд энэ нь үргэлжилсээр байна. Энэхүү 7 өдрийн онцгой төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан дэлхий дахины түүхэнд...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна