Төлөвлөгөөний мэдээлэл

Библи бол амьдЗагвар

La Biblia está viva

7-с 1 дахь өдөр

Библи бол амьд

Библи бол бидэнд өгөгдсөн Бурханы Үг. Энэ бол Бурханы мөн чанар, хүн төрөлхтний сэргэлт, авралын төлөвлөгөөний тухай хүмүүсээр дамжуулан бичигдсэн бичвэр юм. Мөн Бичээсийн хэсэг бүр Бурханы онгодоор бичигдсэн учраас бидэнд зөвлөх, ятгах мөн биднийг өөрчлөх хүчтэй байдаг.



Өөрийн оюун бодлоо шинэчлэх эсвэл амьдралынхаа тодорхой хэсэгт өөрчлөлт гарах үед юу мэдэрч байсан талаар бодоод үзээрэй. Хэрэв та Бичээсийг тогтмол уншиж эсвэл сонсож байсан бол таныг урамшуулан, зоригжуулсан хүч, уриалгыг мэдэрсэн байх.



Библи бол түүхийн хичээлээс ч илүү. Хэдийгээр Бурханы хийсэн зүйлсийг дахин дахин ярьдаг ч Бурхан юу хийхийг мөн харуулдаг. Энэ нь Бурхан түүхийн туршид тунхагласан илчлэлт түүхээ үргэлжлүүлэн биднээр яриулахыг хүсэж байна.



Цаг хугацааны эхлэлээс хойш Бурханы Үг хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, энэхүү урам зоригоор тив дэлхий, улс үндэстэн, хот суурингууд өөрчлөгдсөөр ирсэн.



Тиймээс, энэ долоо хоногт Библиэр дамжуулан харанхуйг гэрэлтүүлэх, найдварыг авч ирэх, амьдралыг сэргээх, дэлхийг өөрчлөх Христитгэлийн түүхээр дамжуулан Бурханы бидэнд өгүүлсэн түүхээс суралцахдаа энэ ертөнцөд Библи хэчнээн идэвхтэй, амьд гэдгийг мэдэх болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

La Biblia está viva

Цаг хугацаа эхэлснээс хойш Бурханы Үг идэвхтэйгээр хүмүүний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг шинэчилсээр ирсэн бөгөөд энэ нь үргэлжилсээр байна. Энэхүү 7 өдрийн онцгой төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан дэлхий дахины түүхэнд...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна