Төлөвлөгөөний мэдээлэл

Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар

Mahalaga ang Pamilya Muna

7-с 6 дахь өдөр

ЗОРИУЛАЛТ



Яагаад бид эрүүл байх ёстой вэ? Яагаад гэвэл 1 КОР 6.19-20 болон 3-р Иохан 1:2-т, Бурхан биднийг эрүүл байгаасай гэж хүсдгийг бидэнд хэлдэг. Түүнчлэн хэрэв бид аливаа өвчнөөс ангид байхыг хүсч байвал Библид ийм нөхцөл боломжийн тухай өгүүлсэн байдаг (ГЭТЛЭЛ 15:26). Эрүүл чийрэг байх нь нэг талаараа Бурханы дуудлагыг биелүүлж байгаа үйлчлэлийн хэлбэр юм. Бидэнд Түүнд хандах сүнслэг үүрэг хариуцлага байдагтай адилаар энэ үүргийг Бүтээгчдээ хандан бид гүйцэтгэх ёстой. Бид эдгээр бие махбодын үүргүүдийг хамгийн чухал биш гэж үзэж болох ч тэдгээрийг огт хэрэгсэхгүй үлдээж болохгүй.



Эрүүл мэнд нь маш үнэ цэнэтэй зүйл юм. Энэ нь өсөлт, бэрхшээлийг даван туулах, цэвэр ариун амьдралаар амьдрах, амьдрал дахь алдаа эндэгдлээс зайлсхийх, элбэг хангалуун амьдралаар амьдрахтай шууд холбоотой бөгөөд, цаашлаад Бурханыг алдаршуулах нэгэн төрлийн гэрчлэл маань болдог. Өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд ч эрүүл чийрэг байх нь тустай. Эрүүл байх нь зөвхөн бие махбодын хувьд төдийгүй оюун санааны хувьд эрүүл байх ёстой тухай давхар өгүүлж байгаа юм. Сэтгэцийн хувьд эрүүл байх нь эерэг сэтгэцийн мэдрэмжийг бидэнд өгч, зовлон зүдгүүр, асуудалтай тулгарах үед хэрэгцээтэй дотоод хүч чадлыг бий болгодог. Эрүүл байхын тулд зөв хоол хүнс, дасгалыг хослуулах хэрэгцээ шаардагддаг.



Хэрэв бид эрүүл байх юм бол Бурханд илүү үйлчилж, хүүхдүүдтэйгээ илүү их тоглож, тэдэнтэй илүү их цагийг хамт өнгөрөөх боломжтой болдог. Хэрэв бид эрүүл байвал оюун санааны хувьд сэрэмжтэй байдаг бөгөөд эрүүл саруул сэтгэх боломжтоой болдог. Бурхан биднийг хайрладаг хүмүүсийнхээ төлөө бас өөрсдийнхөө төлөө эрүүл энх сайн сайхан байгаасаа гэж хүсдэг.
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Mahalaga ang Pamilya Muna

Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна