Төлөвлөгөөний мэдээлэл

Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар

Mahalaga ang Pamilya Muna

7-с 3 дахь өдөр

САНХҮҮ



Библи дээр мөнгөтэй холбоотой 2350 эшлэл байдаг. Магадгүй энэ нь хүнд мөнгө хэр чухал вэ? гэдгийг Бурхан мэддэг учраас юм. Хэрэв бидэнд мөнгөний асуудал байвал асуудал нь мөнгөнд биш харин сүнслэг байдлын хувьд асуудалтай байгааг харуулдаг. Тэгвэл Библи дээрх мөнгөний зарчимд юу гэсэн байдаг вэ?



Эхлээд, бид Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. (Филиппой 4.19). Хэдийгээр бидэнд мөнгө хэрэгтэй ч залбирал бол үүний цорын ганц хариулт мөн, учир нь Бурхан үргэлж хангагч Нэгэн.



Хоёрдугаарт, өгөх нь нэн чухал зүйл. Дэд хууль 14:23-т аравны нэгийн гол зорилго нь хүмүүс Бурханыг эхэнд тавьснаар Түүн рүү ойртох юм гэсэн байдаг.



Гуравдугаарт, Библи хадгаламжийг урамшуулдаг (СУРГААЛТ ҮГС 21.20). Сургаалт үгс ном нь шоргоолж бороотой өдрүүдэд хэрхэн хураадагыг ашиглан хадгаламжийн үнэ цэнийг тайлбарлажээ.



Дөрөвдүгээрт, өр зээлгүй байх. СУРГААЛТ ҮГС 22.7-д, тухайн хүн өрөнд орсон цаг мөчөөс эхлэн эрх чөлөө нь хязгаарлагдаж зээлдүүлэгчийнхээ боол болдог гэсэн байдаг.



Тавдугаарт, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сур. ЕВРЕЙ 13:5 нь шунахайрлаас зайлсхийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах тухай бидэнд хэлж өгдөг.



Зургадугаарт, төсөвлөж сур. (СУРГААЛТ ҮГС 23:23) Хэрэв бид Бурханы сайн нярвууд байхыг хүсвэл, төлөвлөгөөнийхөө дагуу тэмдэглэл хөтөлж сурах хэрэгтэй. Өөрөө өөртөө үнэнч бай. Мөн та зөв төсөвлөхийг сурах үедээ санхүүгийн асуудалд орохгүй байх болно.



Эцэст нь хэлэхэд Бурханы зөвлөгөөг эрэлхийл. (ДУУЛАЛ 1:1) Санхүүгийн аливаа шийдвэр гаргахаасаа өмнө зөвлөгөө аваарай. Санхүүгийн эдгээр зарчимуудыг дагаж сурснаар Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлаас ирдэг баяр хөөр, ивээлийг мэдэж авах болно.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Mahalaga ang Pamilya Muna

Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна