Төлөвлөгөөний мэдээлэл

Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар

Mahalaga ang Pamilya Muna

7-с 4 дахь өдөр

ГЭР БҮЛ



Бурхан эрх мэдэл, Түүний бидэнд бэлтгэсэн амьдралын төлөвлөгөөг ойлгуулахын тулд гэр бүлийг сонгон ашигладаг. Бурхан ЭХЛЭЛ 2.18-д гэр бүлийг бий болгосон. Бурхан Адам, Ева хоёрыг хамтад нь авчирч бидний өнөөгийн гэр бүлийн үндэс суурийг тавьсан. Хэдийгээр Адам, Ева хоёр эцэг эхгүй байсан ч Бурхан тэр үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс эцэг, эхийнхээ гэрийг орхин өөрсдийн шинэ гэр бүлийг эхлүүлэх зарчмыг бий болгожээ. Гэр бүлийн гишүүн бүр үүрэг, хариуцлагатай байдаг.



Нөхөрүүд (ЕФЕС 5.25-28) Христ чуулганыг хайрладаг шиг эхнэрээ хайрлах ёстой. Эхнэрүүд (ЕФЕС 5.22-23) нөхрүүддээ захирагдах ёстой. Ээжүүд (1 Tимот 5.1-3) хүүхдүүддээ Эзэний замаар явахыг заах ёстой. Хүүхдүүд (ЕФЕС 6.1-3) эцэг, эхдээ дуулгавартай байх ёстой. Бид Бурханы тогтоосон гэр бүлийн бүтэц, зохион байгуулалтын талаар сайн ойлгох үед, өөр хоорондоо хэрхэн зөв харилцах, Түүний эрх мэдэл дор хэрхэн байхын утга учрыг илүү сайн ойлгож чадна.



Паул Тимотод гэр бүлийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг болохыг заасан. Бид гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаг шиг, цуглаан дээр ч бас бусдыг хүндэтгэх ёстой. Гэр бүл маань биднийг хэлбэржүүлдэг бөгөөд бидний хэн болохыг тодорхойлох чухал хүчин зүйл болдог. Хэрвээ бид хүүхдүүдээ хүндэтгэлтэй, хариуцлагатай болгохыг хүсч байвал тэд үүнийг эрүүл гэр бүлийн харилцаанаас суралцах боломжтой.



Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг гаргаж, тэдэнтэй харилцах харилцаагаа тэлэх нь Бурханы бидэнд өгсөн ивээлийн нэг бөгөөд бид энэхүү гэр бүл хэмээх бэлгийг баяр хөөртэйгөөр хүлээн авах хэрэгтэй.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Mahalaga ang Pamilya Muna

Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна