Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний Зууч болох Есүсийг дагах ньЗагвар

Following Jesus Our Mediator

7-с 5 дахь өдөр

Есүс ба Зовлон


Зовлон нь ядуурал шиг янз бүрийн хэлбэртэй байж болно. Есүс бие махбодын болон сүнслэг байдлын хувьд зовж шаналж буй хүмүүст анхаарал хандуулж, тэдний гуйлтад хариулсан.



Африкийн судлал Библи дээр “Харахад хангалтай сохор” гэсэн нэртэй сургаалт үлгэр байдаг:


Африкийн олон соёл иргэншилд, ялангуяа Сьерра-Леон улсын Мендичуудын дунд “Хамгийн их уйлдаг хүүхэд эхийн анхаарлыг ихэд татдаг” гэсэн алдартай үг байдаг.



Иерихо орох замд сохор гуйлгачин Есүсийн араас гүйж чадаагүй ч дуу хоолойгоороо Есүсийн анхаарлыг татаж чадсан юм. Тэр хашхирч— хүүхэд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд хашхирдаг шиг Есүсийн анхаарлыг татсан.



Таны нөхцөл байдал ямар ч байсан Есүс рүү итгэлээр хашхирах нь түүний анхаарлыг татах болно. Залбирлын хариу эндээс л эхэлдэг. Та чимээгүйхэн зовж шаналах эсвэл ачааг ганцаараа үүрэх шаардлагагүй; Есүс ойрхон байгаа бөгөөд та зүгээр л залбирахдаа Түүний нэрийг дуудах хэрэгтэй.



Ээргэцүүлэх эсвэл Ярилцах


Сохор хүний хариу үйлдэл нь Есүсийг хэн болохыг аль хэдийн мэдсэн мэт. Тэр Есүсийн талаар юу сонссон байж болох вэ?



Цугласан олон түүнийг "Назарын Есүс" гэж дуудсан, харин сохор хүн түүнийг "Давидын Хүү Есүс" гэж дуудсан. Эдгээр хоёр өөр нэр Есүсийн тухай бидэнд юу хэлж байна вэ?



Сохор хүн юу хүсэх нь ойлгомжтой мэт харагдсан ч Есүс яагаад түүнээс хүслийн асуусан гэж та нар бодож байна вэ?



Яг одоо танд Есүсийн тусламж хэрэгтэй байгаа зовлон шаналалтай зүйлс байна уу? Энэ тухайгаа түүнд залбирахдаа хэлээрэй.


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Following Jesus Our Mediator

Замын хажууд суун цөхрөнгүйгээр уйлан гуйлга гуйх сохор хүн, соёлтой нийгэмд бузар хэмээн доромжлогдсон завхай эмэгтэй, бүх хүнээр үзэн ядагдсан хээл хахуулд автсан засгийн газрын ажилтан – гээд нийгмээсээ гадуурхагдсан ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Oasis International ХХК-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://Oasisinternationalpublishing.com

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна