Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний Зууч болох Есүсийг дагах ньЗагвар

Following Jesus Our Mediator

7-с 4 дахь өдөр

Есүс ба Айдас


Айдастай нүүр тулахад Есүсийн бидэнд тусалж чадахааргүй айдас гэж үгүй. Түүний гэрэл нэвтрэн ороход хэтэрхий гүн харанхуй гэж үгүй.



Африкийн судлал Библи дээр “Амьдралын Гэрэл” гэсэн нэртэй тэмдэглэл байдаг:


Олон газарт шөнө дунд болоход аймшигтай, айдас төрүүлэм аюулыг авчирдаг. Ихэнх хорон муу, гэм хэргүүд харанхуйд үйлдэгддэг. Илбэ шид, харын хүч, хулгай, аллага, садар самуун, архидалт ихэвчлэн харанхуйд болдог. Алуурчид, шөнөөр гэмт үйлдэл хийгч нар харанхуйг халхавч болгон нуугддаг. Хүмүүст харанхуйн сүүдэрт юу болж байгаа нь тодорхой бус байдаг учраас үүр цайхыг тэсэн ядан хүлээдэг.



Гэвч Есүстэй хамт байхад харанхуйгаас айх шаардлагагүй, учир нь та түүнийг дагахаар сонгохдоо харанхуйд байхаа больж, Түүний гэрлийн баяр хөөр дунд алхах болсон. Иоханы сайнмэдээнд Хорвоогийн Гэрэл хэмээн Түүнийг хэлсэн. Христийн оршихуйн гэрэлд байхыг хүссэн хэн бүхэн амьдралд итгэл найдвар, зорилгыг өгдөг Христ рүү итгэлээр очих хэрэгтэй. Энэ бол “харанхуй газрыг гэрлээр дүүргэх цорын ганц зам юм. . . дэнлүү цацрагаараа гэрэлтүүлдэг шиг энэ нь бүхэлдээ гэрлээр дүүрэн байна (Лук 11:36). Хорвоогийн гэрэл Есүст амьдралаа дүүргэхийг зөвшөөрснөөр ертөнцийн харанхуй, түүний хууран мэхлэлт, уруу татлагат өртөхгүй байх цорын ганц арга зам юм.



Эргэцүүлэх эсвэл Ярилцах


1 Иохан 1:5, “Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүйl.” Есүсийг Хорвоогийн Гэрэл гэж нэрлэдэг бөгөөд түүнд харанхуй байдаггүй нь яагаад чухал вэ?



Та харанхуйд амьдрах, гэрэлд амьдрах хоёрын ялгааг хэрхэн тодорхойлох вэ? Та ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна вэ?



Таны амьдралын гэрлийг гэрэлтүүлэхэд саад болж буй таны амьдралд ямар айдас эсвэл харанхуй газар байна вэ? Та түүнээс амьдралынхаа бүх харанхуй газрыг ариусгагч гэрлээ гэрэлтүүлэхийг хүсэх үү?


Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Following Jesus Our Mediator

Замын хажууд суун цөхрөнгүйгээр уйлан гуйлга гуйх сохор хүн, соёлтой нийгэмд бузар хэмээн доромжлогдсон завхай эмэгтэй, бүх хүнээр үзэн ядагдсан хээл хахуулд автсан засгийн газрын ажилтан – гээд нийгмээсээ гадуурхагдсан ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Oasis International ХХК-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://Oasisinternationalpublishing.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна