Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний Зууч болох Есүсийг дагах ньЗагвар

Following Jesus Our Mediator

7-с 2 дахь өдөр

Есүс ба ядуу нэгэн


Ядуурал маш олон хэлбэрээр илэрдэг, сүнслэг ба материаллаг байдлаар. Аль ч төрлийн ядууралд буй хүмүүст Есүс гараа сунгасан байдаг.



"Сүнсний ядуурал" гэдэг гарчигтай Aфрикийн Судлал Библи дээрх хэрэгжүүлэх зүйлсийн тэмдэглэлээс харвал:


Есүсийг уулан дээр сургаал заахыг нь сонсохоор асар олон ядуу хүмүүс цугласан байв. Амиа зогоохын тулд тэдэнд өдөр бүр тусламж хэрэгтэйг тэд мэдэж байлаа. Есүс тэдний анхаарлыг Өөртөө хандуулан улмаар Бурханы Хаанчлалыг тэдэнд амласан нь баяр баясгалан, эдгэрэл ба Бурханы бүрэн дүүрэн ивээлүүдийг илэрхийлэх аж. Үүнийг хүлээн авахын тулд Тэр өөрсдөд нь ямар их хэрэгтэй болохыг тэд ухаарах ёстой байсан. Өөрсдийнхөө ядуу зүдүү байдлыг ухаарсныхаа дараа Бурханы араас хүн бүр хөөцөлдөх хэрэгтэйг харуулахын тулд Есүс ядуусыг жишээ болгон ашигласан.



Бие махбодын хувьд чадваргүй болсон хүмүүс ихэнхдээ ёс суртахууны түвшин дорой, ямар ч зүйлийг хийх сэдэл багатай байдаг. Магадгүй тэд урам хугарч, цаашид амьдарсаар байх ямар ч шалтгаан үгүй мэт мэдэрч болох юм. Үүнээс ч дор зүйл гэвэл, ийм хүмүүс найдвараа ямар ч улс төрийн эсвэл нийгмийн тогтолцоонд тавьж болохгүй мэт санадаг. Ядуурлаар дамжуулан дэлхий болоод үүний шударга бус байдал тэдний сүнсийг сульдуулсан байдаг. Ямар ч найдваргүй мэт эдгээр л хором мөчид сэргэлтийн найдварыг Бурханы Хаанчлал л олгодог.



Бурханы Хаанчлал бол ядуу, баян хүмүүст бус харин Тэр өөрсдөд нь хэрэгтэй болохыг ухаарсан хүн бүрд зориулагдсан. Хэрэв бид ядуу бол, ядуурлын талаарх өөрсдийнхөө үзэж туулсан туршлагаа үгүйсгэж болохгүй учир нь энэ нь бидэнд Бурхан ямар их хэрэгтэй болохыг ухаарах боломжийг олгодог. Өөрсдийнхөө хэрэгцээг ухаарах байдал л Тэнгэрулсын Хаанчлалыг өөрсдийнхөө болгон өв залгамжлан авах боломжийг олгодог юм.



Эргэцүүлэх эсвэл Ярилцах


Амьдралдаа та ямар арга замаар ядуурал эсвэл шударга бус байдлыг үзэж туулсан бэ? Тэдгээр туршлагууд таны амьдралыг болоод амьдрах арга замд тань хэрхэн нөлөөлсөн бэ?



Бурханы Хаанчлал зөвхөн баян хүмүүст эсвэл амьдралд байр сууриа олсон хүмүүст зориулагдаагүй гэдэг нь яагаад чухал вэ?



Энэ дэлхийн шударга бус байдал болоод ядуурлын нөхцөл байдал бидэнд Бурхан хэрэгтэй болохыг ухаарахад хэрхэн тус болох вэ?



Шударга бус байдалтай тулгарсан хүмүүст Есүсийн үгс ямар арга замаар сайнмэдээ болж болох вэ?


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Following Jesus Our Mediator

Замын хажууд суун цөхрөнгүйгээр уйлан гуйлга гуйх сохор хүн, соёлтой нийгэмд бузар хэмээн доромжлогдсон завхай эмэгтэй, бүх хүнээр үзэн ядагдсан хээл хахуулд автсан засгийн газрын ажилтан – гээд нийгмээсээ гадуурхагдсан ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Oasis International ХХК-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://Oasisinternationalpublishing.com

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна