Төлөвлөгөөний мэдээлэл

Хамаагүй дээр шийдвэр, хамаагүй цөөн харамсалЗагвар

Better Decisions, Fewer Regrets

5-с 4 дахь өдөр

Ефес 5:17 дээрх Паулийн тушаал, Эзэний хүсэл юу болохыг "ухаар" гэсэн нь хийвэл зохих зүйл юу болохыг зүрхэндээ мэддэг тэр зүйлээ хийхаж. Өөрийгөө хуурах урлагийн мастерууд бол бид өөрсдөө мөн. Тиймээс Паул тухайн цаг үеийнхээ хэлний дүрмийг ашиглан, номын хуудаснаас гараа сунган, бидний цамцны захаас зууран, өөр рүүгээ биднийг ойртуулан, "Тоглохоо боль! Дүр эсгэхээ боль. Учир шалтгааныг эрж хайхаа боль! Хийх ёстой гэж мэдэж байгаа зүйлээ хий! Асуултыг асуу, тэгээд хариултын дагуу үйлд!"гэж хашхирдаг. Мэддэг зүйлээ хүлээн зөвшөөрч, үүнийхээ дагуу биднээр үйлдүүлэх Паулийн эцсийн оролдлого нь энэ аж.



Эдгээр нь мэдээжийн хэрэг мэт санагдах хэдий ч, үнэндээ энэ нь тэдний цорын ганц сонголт болох хүртэл ихэнх хүмүүс ухаалаг сонголтыг хийж чаддаггүй. Тэр үедээ тэд аль хэдийнээ алдсан эсвэл бараг алдах шахах зүйлээ эргүүлэн олж авахаар хичээж байдаг. Хорт хавдар эсвэл зүрхний өвчний улмаас нэг л шөнийн дотор эрүүл бус идэх зуршлаа өөрчилсөн найзууд бий. Хаван, бөглөрөл, амьсгалын дутагдал зэрэг нь биднийг олон жилийн турш хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн зүйлээ хийхэд хүргэдэг. Эдгээрийн адил илчлэлтүүд нь ихэнхдээ үхэл амьдралыг тодорхойлох сахилга батад биднийг хөтөлдөг.



Гэвч яагаад бид хүлээдэг вэ?



Паулийн үгсийг ашиглавал, аль хэдийнээс мэдсээр ирсэн зүйлээ хийххүсэл бидэнд байдаггүй учраас бид хүлээдэг. Бид өөрсдөдөө худал хэлэхээ болих үед юу болдог нь үнэхээр гайхалтай. Эрүүл мэндийн айдсаас болоод өөрчлөгдсөн хүн бүр адилхан зүйлийг өгүүлдэг: "Энэ өөрчлөлтийг би олон жилийн өмнө л хийх байсан юм." Орчуулбал: "Зүрхэндээ үнэн болохыг нь мэдсээр ирсэн зүйлээ хийхээс олон жилийн туршид би татгалзсаар ирсэн."



Дампуурал ч үүнтэй адил үр нөлөөг үзүүлдэг. Хүсээгүй жирэмслэлт, эхнэр юм уу нөхрийнхөө хуульчаас хүлээн авах захидал, согтуугаар машин жолоодох, хүүхэдтэйгээ хордлого тайлах төв рүү явах зэрэг ч бас үүнтэй адил үр нөлөөг үзүүлдэг. Магадгүй энэ л хангалттай байх болно. Анхаарлыг тань татахуйц ямар нэгэн зүйл, хийхэд таныг хүчлэх ямар нэгэн зүйл хаа нэгтээ бий! Харамсалтай нь тэр зүйл таныг сорвитуулахын хажуугаар айдсыг ч авч ирж болно. Магадгүй хязгаарлагдмал сонголт, боломжууд танд өгөгдөж болох юм. Тэгэхээр яагаад ийм болтол нь хүлээх хэрэгтэй гэж? Зүрхэндээ хийх хэрэгтэй хэмээн мэдэх зүйлээ яагаад одоо хийж болохгүй гэж? Хийвэл зохих ухаалаг зүйл нь юу вэ?гэж яагаад асууж болохгүй гэж?


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Better Decisions, Fewer Regrets

Таны амьдралын чанар, зүг чиг таны гаргаж буй шийдвэрээс хамаарч байдаг. Буруу шийдвэрүүдээр амьдралаа төвөгтэй болгохоор төлөвлөдөг хүн нэг ч байхгүй хирнээ ихэнх хүмүүс зөв шийдвэрийг гаргах тал дээр ямар ч төлөвлөгөөг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан North Point Publishing-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу:: https://andystanley.com/better-decisions-fewer-regrets/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна