Төлөвлөгөөний мэдээлэл

Хамаагүй дээр шийдвэр, хамаагүй цөөн харамсалЗагвар

Better Decisions, Fewer Regrets

5-с 1 дахь өдөр

Бидний зүрх бол хуурамч. Энэ нь аюултай ч байж болно. Ийм ч учраас бид үүнд итгэдэг заримдаа энэ нь үнэхээр үнэмшүүлмээр байдаг. Үүгээр бид өөрсдийгөө хуурдаг.



Хуурамч зүрхээ шалгах арга зам гэж байдаг. Энэ талаар 3 зөвлөгөө өгье:



Эхлээд, үүнийгээ хүлээн зөвшөөр.



Өөрийнхөө талаарх тав тухгүй, түгшүүртэй баримтыг аль болох түргэн ухаарна төдий чинээ хурдан эрүүл сэжигийг бий болгон хадгалдаг. Зүрхийг тань хааш яаш чиглүүлж байгаа зөрчилдсөн мэдээлэл, зөвлөгөөнд та улам илүү нээлттэй болох болно. Дотор хүн тань танд ямар нэгэн зүйлийг зарах гэж оролдох үед та улам илүү болгоомжтой байх болно. Өөрийгөө зөвтгөх гэж оролдох тэмцлүүд нь магадгүй өөртөө хэлж буй худлууд байж болох юм гэдгийг ойлгоход хялбар болно.



Хоёрдугаарт, асуултыг асуу.



Асуултыг асуу: Би үнэхээр өөртэйгөө шударга байж чадаж байна уу?



Чин сэтгэлээсээ өөртэйгөө ярилц. Толинд өөрийгөө хар. Өөрийнхөө нүд рүү эгцлэн хар. Тоглоогүй шүү, толины өмнө зогсоод, нэрээ хэлж байгаад--өөрөөсөө чангаар асуу. "Төгсөө, чи үнэхээр өөртэйгөө шударга харьцаж байна уу?" Тэгээд өөртөө үнэнийг хэл . . . үүнийхээ дагуу үйлдэхээртөлөвлөөгүй байсан ч . . . гэсэн.



Мэдэх нь таны явахаар төлөвлөөгүй зүг рүү чиглүүлсэн ч та үүнийг мэдэхзохистой нэгэн. Мэдлээгээд алдах юм байхгүй. Та . . . үнэхээр өөртэйгөө шударга байх хэрэгтэй.



Гуравдугаарт, сониуч бай . . .



Бид тохь тухаасаа үл няцан яагаадүүнийг мэдэрч байна вэ--яагаад хийнэ гэснээ ямар ч эргэлт буцалтгүйгээр хатуу шийдсэн бэ гэдэг талаараа сониучирхах үедээ--бид үнэнд хүрдэг.



Гэхдээ ихэнх хүмүүс ингэдэггүй.



Тэдгээр хүмүүсийн нэг бүү байгаарай.



Сониуч бай. Сониуч зан үл тоомсорлох байдлын хил хязгаар дээрээ таныг төвлөрүүлсээр байх болно. Энд л бид суралцдаг. Эндээс л бид гүн ойлголтыг олж авдаг. Эндээс бид өөрсдийн өрөөсгөл үзэл, явцуу сэтгэлгээг олж хардаг. Тавгүй болж ирэх үед . . . улам ч тавгүй болох болно гэдгийг сана. Тавгүй болж ирэн, үргэлж итгэсээр ирсэн зүйл рүүгээ эргэж буцахаар соригдох үедээ . . . энэ бол айдас ярьж буйг санаарай. Энэ бол итгэлгүй байдал ярьж буй аж. Та аль алинаас нь бага сага зүйл сурах болно. Тэгэхээр эргээд сониучирхдаг нэгэн бай. Тэгэх юм бол та ямар нэгэн зүйлийг сурах болно. Сурахгүй байсан ч гэсэн та өөрийнхөө талаар ямар нэгэн зүйлийг сурах болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Better Decisions, Fewer Regrets

Таны амьдралын чанар, зүг чиг таны гаргаж буй шийдвэрээс хамаарч байдаг. Буруу шийдвэрүүдээр амьдралаа төвөгтэй болгохоор төлөвлөдөг хүн нэг ч байхгүй хирнээ ихэнх хүмүүс зөв шийдвэрийг гаргах тал дээр ямар ч төлөвлөгөөг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан North Point Publishing-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу:: https://andystanley.com/better-decisions-fewer-regrets/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна