Төлөвлөгөөний мэдээлэл

Хамаагүй дээр шийдвэр, хамаагүй цөөн харамсалЗагвар

Better Decisions, Fewer Regrets

5-с 2 дахь өдөр

Зарим өдөр хүүхдүүдтэйгээ эсвэл ач зээ нартайгаа суугаад эсвэл хамт хэвтээд өөрийнхөө түүхийг тэдэндээ ярихыг хүсдэг байх. Түүхээ тэр чигээр нь юу ч үлдээлгүйгээр. Тэднийг өсч томрохын хэрээр тэднийгээ бүү асуугаасай гэж найдахын оронд хачир нэмэн, нэг бүрчлэн ярихыг хүсдэг байх.



Хэрэв та хараахан гэрлээгүй байгаа бол нэг л өдөр үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх болов уу гэж найдаж байгаа хүнтэйгээ хамт суугаад, түүхээ ярихыг хүсдэг байж болох юм. Бүгдийг нь. Бид бүгдээрээ л үүнийг хүсдэг. Гэхдээ энэ нь шийдвэрийнхээ тэг дунд түр зогсоод өөрөөсөө ийнхүү асуухыг таниас шаарддаг: "Ямар түүхийг би хуваалцмаар байна? Энэ нь хямрал, боломж, сорилтууд таны өмнө толинд харагдах үед--миний ярих түүхээр хязгаарлагдах үед--би яг ямар түүхийг нь хуваалцмаар байна вэ?" Та ямар сонголтыг түүхийнхээ нэгэн хэсэг болгомоор байна вэ?



Таны гаргах шийдвэр бүр амьдралын түүхийн тань нэгэн хэсэг болж ирдэг. Харилцааны, санхүүгийн, мэргэжлийн шийдвэрүүд, эдгээр шийдвэрүүдийн үр дагаврууд нь амьдралын тань түүхийн өөрчлөгдөшгүй нэг хэсэг болдог. Хэдэн бүлгийг нь арилгамаар амьдралыг бид бүгд туулсан. Дахин бичихийг хүсэх хэдэн түүхүүд танд бий гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Бид бүгдэд л бий. Үүнийг бид харуусал гэдэг. Хэрэв та түр зогсоод, "Ямар түүхийг би ярихыг хүсэх вэ?" гэж өөрөөсөө асуусан бол хамгийн ихээр харуусалд хүргэсэн шийдвэрээсээ та түдгэлзэх боломж нь өндөр байсан болов уу.



Үүнээс хойш бусдад үнэ цэн өгөх түүхийг бичигтүн. Бахархан ярих түүхийг бич. Та яг одоо шийдвэр гаргаж байгаа бол түр зогсоод өөрөөсөө ийнхүү асуу: Боломжит хувилбаруудаас алийг нь амьдралынхаа өөрчлөгдөшгүй нэгэн хэсэг нь болгомоор байна вэ?


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Better Decisions, Fewer Regrets

Таны амьдралын чанар, зүг чиг таны гаргаж буй шийдвэрээс хамаарч байдаг. Буруу шийдвэрүүдээр амьдралаа төвөгтэй болгохоор төлөвлөдөг хүн нэг ч байхгүй хирнээ ихэнх хүмүүс зөв шийдвэрийг гаргах тал дээр ямар ч төлөвлөгөөг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан North Point Publishing-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу:: https://andystanley.com/better-decisions-fewer-regrets/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна