Төлөвлөгөөний мэдээлэл

Амралтын өдрийг ойлгох ньЗагвар

Understanding the Sabbath

4-с 4 дахь өдөр

Есүс бол бидний амралт



Энэ төлөвлөгөөний 2 дахь өдөр бид Матай 12-р бүлэг дэх тариан талбайгаар явж байхдаа Есүс шавь нартаа хандан ярьсан сургаалийг бид уншиж бас ярилцсан. Матай 12:1 "Тэр үед"гэж эхэлсэн нь болох гэж буй зүйл аль хэдийнээ болсон зүйлийн үр дүн болж гарч буйг булзаааруулсан хэрэг аж. 



Үүний өмнөх бүлгийн төгсгөлийг бид харах юм бол Есүсийн дагалдагчид болохын хувьд биднийг тайтгаруулахын тулд өгөгдсөн сургаалийг хардаг. Матай 11:25 Есүс Эцэгтээхандахзалбирлаар эхэлдэг бөгөөд дараагийн эшлэлүүдэд, сонсож буй хүмүүст хандан Эцэгийнхээ талаарярих руу шилждэг. 



Тэгээд Есүс "Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн" гэв. Матай 11:28-30 АБ2013



Олон зууны туршид иудейчүүд амарч буй өдрөө Амралтын өдрөө гэж итгэсээр ирсэн. Бусад зургаан өдөр ажиллахад зориулагдсан. Эдгээр гурван эшлэлд, Есүс бусдад хандан долоо хоногийн тодорхой өдөр биш харинТэрбол амралт гэж хэлж байна. 



Өдөр бүрт өөрийн гэсэн хэцүү бэрхшээл, зовлон байдаг. Бидэнд хийх ёстой ажил, өсгөвөл зохих хүүхдүүд, тордвол зохих харилцаа, хайрлах хэрэгтэй хүмүүс, сайжруулвал зохих нийгмийн асуудал гэж байдаг. Зүдэж зүтгэж, хүнд ачаа үүрсэн үедээ үнэхээр Есүсийн үгээс атган "Түүн дээр ирэх"нь ямар их эрх чөлөөг бидэнд олгох бол? Түүний амралтыг "сэтгэлдээ олох"нь бидэнд ямар их эрх чөлөөг олгох бол? Есүсийн дагалдагч болохынхоо хувьд бид үүнийг хэзээ ч хийж болох бөгөөд Амралтын өдөр хүртэл хүлээх хэрэггүй. 



Амралтын өдрийн талаарх зарчим бол амьдралдаа хэрэгжүүлбэл зохих эрүүл зарчим мөн. Эргээд дүүргэгдэхийн тулд ажиллахаа зогсоход зориулан долоо хоног бүр тодорхой цаг гаргах бол үнэхээр ухаалаг зүйл юм. Хамгийн ойр дотно хүмүүстэй харилцах харилцааг таалан соёрхох цаг. Гэвч Есүс биднийг аварсан бөгөөд биднийг удирдан чиглүүлдэг учраас ямар ч улирлын ямар ч өдөрт ямар ч үед бид амралтыг мэдрэх боломжтой гэдэг ямар гайхалтай зүйл вэ, учир нь Есүс бол бидний амралт



Тэр бидний амралт учраас, үнэн хэрэгтээ өдөр бүр Амралтыг бид мэдэрч болно. Өдөр бүрийн амьдралдаа үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн санаануудыг дурдвал:




  • Өдөр бүрээ Есүстэй хамт эхлүүл. Түүнийг бодол санааныхаа төвөө болгоход, өдрийг тань удирдаач гэж Түүнээс гуйхад, Түүний юун дээр ажиллаж байгааг харах нүдийг танд өгөхийг гуйхад зориулан хэдэн минутыг зарцуул. Библи апп дээрх Өнөөдрийн эшлэлийн түүхийг үзэх талаар бодож үз.

  • Таныг дүүргэх ямар нэгэн зүйлийг өдөр бүр хийхэд зориулж 15-30 минутыг гарга. Магадгүй энэ нь ном унших, гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх эсвэл дасгал хийхээр явах байж болох юм.

  • Хэрэв таныг ямар нэгэн зүйл доош нь татаж байгаа бол яг байгаа газартаа түр зогсоод залбирлаараа энэ зүйлээ Есүст өргө. "Есүс, буулга тань аятай, ачаа тань хөнгөн учраас би үүнийг танд өргөж байна" гэж залбир.

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Understanding the Sabbath

Бид ихэнхдээ хэт их ажилласан, үнэхээр эцэж цуцсан байдаг тиймээс Амралтын талаарх ойлголт бидний хувьд үнэхээр чухал. Амралтын өдрийг хүндлэх гэж "үүнийг ариунаар сахих"-ыг хэлдэг бөгөөд ариун гэдэг нь "тусгаарлах" гэсэ...

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна