Төлөвлөгөөний мэдээлэл

Амралтын өдрийг ойлгох ньЗагвар

Understanding the Sabbath

4-с 1 дахь өдөр

Амралтын өдөр гэж юуг хэлдэг вэ



Эхлэл 2:2-3 дээрээс бид хамгийн анх удаа амралтын өдрийн талаар дурдсан болохыг хардаг. Бүтээгч Бурхан хийж байсан бүхий л бүтээлийг бүтээх ажлаа хийж дуусгаад Тэр амарсан. Еврей хэлнээ "амарсан" гэдэг үгийг Саббат,гэдэг бөгөөд энэ нь ажиллахаа болих гэсэн утгатай. Яг л үүнийг Бурхан хийсэн. Тэр ядарсан, эцэц цуцсандаа амраагүй, учир нь дэлхий ертөнцийг бүтээх нь Бурханы хувьд тийм ч хэцүү зүйл байгаагүй.Тэр зүгээр л амарсан, учир нь өнгөрсөн зургаан өдөрт Түүний хийж байсан ажил дууссан. Эндээс л Амралтын өдрийн талаарх ойлголт эхлэв.



Олон зуунаар гүйлгэн Гэтлэл 20-р бүлгийг харцгаая. Энэ бүлэгт, иудечүүдэд Мосегоор дамжуулан Арван хуулийг өгч байна. Жагсаагдсан арван хуулиас дөрөвдэх нь хамгийн их тодорхойлолт бүхий хууль аж. Үүнд:



Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий,харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил. Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.Гэтлэл 20:8-11 АБ2013



Амралтын өдрийг хүндлэх гэдэг нь "үүнийг ариунаар сахих"гэсэн утгатай бөгөөд ариун гэдэг нь тусгаарлах гэсэн утгатай аж. Тэгэхээр Амралтын өдөр маань долоо хоногийн бусад өдрүүдээс огт өөр харагдах ёстой. Амралтын өдрөө ариунаар сахихыг бид хичээх үед энэ нь эцэстээ бидэнд л үр ашгийг өгдөг. 



Хүн бүрийн хувьд амралт өөр өөр байдалтай байдаг. Магадгүй та амралтын өдрөө зүгээр л юу ч хийхгүйгээр амрахын оронд хөдөлгөөнтэй байх эсвэл найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байж болох юм. Эсвэл танд бие махбодын амралт биш харин сэтгэл санаа, оюун санааны амралт хэрэгтэй байж болох юм. Улмаар зургаан өдрийн туршид таныг эцэж цуцаасан зүйлсэд холбогдохоор байхад хүргэсэн тэдгээр зүйлээс салгагдах сонголтыг хий. Танд амралтыг өгөх юу ч байсан тэр л зүйлээ Амралтын өдрөөрөө хийхэд уаг зарцуул. 



Зургаан өдөр ажилласны дараа таныг дахин цэнэглэдэг зүйлийнхээ талаар бодоход зориулан цаг гарга. Дандаа "зөв хийж"чадахгүй байх үедээ бүү санаа зовоорой. Амралтын өдрөө сахиагүйн чинь төлөө Бурхан танд уурлаагүй. Энэ бол Түүнд биш харин танд зориулагдсан зүйл! Амралтын өдрөө яаж амрах вэ гэдэг дасгал сургуулилтыг үргэлжлүүлэн хийсээр бай. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Understanding the Sabbath

Бид ихэнхдээ хэт их ажилласан, үнэхээр эцэж цуцсан байдаг тиймээс Амралтын талаарх ойлголт бидний хувьд үнэхээр чухал. Амралтын өдрийг хүндлэх гэж "үүнийг ариунаар сахих"-ыг хэлдэг бөгөөд ариун гэдэг нь "тусгаарлах" гэсэ...

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна