Төлөвлөгөөний мэдээлэл

Амралтын өдрийг ойлгох ньЗагвар

Understanding the Sabbath

4-с 3 дахь өдөр

Өнөөгийн Амралтын өдөр



"Амралтын өдрийг би сахих хэрэгтэй юү? Энэ нь Хуучин гэрээн дэх зүйл учраас би үүнийг сахих хэрэгцээтэй гэж үү?"гэж та гайхширч байж болхо юм. Энэ бол үнэхээр зайлшгүй шаардлагатай зүйл! Ихэнх улс орны соёлд хүмүүс өмнө хэзээ ч байгаагүйгээр зав чөлөөгүй болж, гэр бүлийнхээ эмх замбараагүй хувиарыг чиглүүлэхэд улам илүү цагийг зарцуулах болжээ. Тиймээс, эрүүл, хүчирхэг амьдралаар амьдрахад амралт бол амин чухал зүйл мөн. Амралтын өдрийг хэвшил болгох хэд хэдэн жишээг авч үзэцгээе:



Цэнхэр бүс --Лома Линда, Калифорниа

Зохиолч, аялагч Дан Бюүтнер Цэнхэр бүсийг дэлхий дээр хамгийн урт насалдаг хүн амтай бүс гэж тодорхойлжээ. Ану-ын Лома Линда, Калифорниа цэнхэр бүсэд багтдаг бөгөөд энэ хотын хүн амын дундаж наслалт арван насаар урт байдаг байна. Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн олон итгэгчид энэ хотод амьдардаг бөгөөд урт наслалтаа байнгын дасгал хийх ба мах идэхгүй байдагтайгаа холбодог аж. Гэвч тэдний хамгийн түрүүнд бусдад өгдөг зөвлөгөө нь, "Хэт оройтохоос өмнө ариун газарт оч" гэдэг байв.Энэхүү 24 цагийн Амралт нь өдөр бүрийн амьдралын стрессээсээ салахын хажуугаар өдөр бүрийн амьдралаас тусгаарлагдан, Бурхан дээр, гэр бүл, нөхөрлөл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх боломжийг тэдэнд олгодог байна. 



Амралтын өдөрт зориулсан өөр шалтгаан

Амралтын өдрийг сахих нь итгэлд үндэслэсэн энгийн үйлдэл хэдий ч итгэдэггүй олон хүмүүс үүнийг амьдралдаа хэрэгжүүлдэг болжээ. Сан Франциско Бэй хэсгийн өмнөд хэсэг ба өндөр технологи бүхий компаниудын байрлах Силикон Валлейд амьдардаг ихэнх хүмүүс "Интернэт Амралтын өдрийг" хэрэгжүүлдэг аж. Тэд электрон хэрэгслэлүүдээ нэг өдөр тэр ч бүү хэл амралтын өдрүүдээр унтраадаг. 



Энэ хоёр жишээг дурдсан шалтгаан нь итгэдэг ч бай эсвэл итгэдэггүй ч бай бидэнд л зориулж Амралтын өдрийг Бурхан бүтээсэн. Үүнд зорилго бий.



Хуулийг ягштал дагагч Амралтын өдөрт тооцогдож болохуйц Ням гарагт бид ажиллаж эсвэл бизнес хийж огт болохгүй гэж хэлж болох юм. Хэрэв бид нэр томъёог барих юм бол Библи дэх Амралтын өдөр Бямба гараг байсан шүү дээ. Тэгэхээр долоо хоногийн аль өдөрт нь амрах вэ гэдэг дээр санаа зовохоо больцгооё. Харин үүнийхээ оронд, амрахад зориулан нэг өдрийг гарган, тэр өдөртөө ажил хийлгүйгээр, биднийг цэнэглэх, бие махбодь, оюун ухаан, сүнсэнд минь гүн амралтыг олгох боломжийг Бурханд олгоцгооё. 



Амралтын өдрийг сахих ойлголт бол найдах асуудал мөн. Өөрсдийнхөө амьдралыг авч явна гэдэгтээ өөрсөддөө найдах уу эсвэл Бурханд найдах уу гэдэг л асуудал аж. Хэрэв бид өөрсөддөө найдах юм бол эцэж цуцталаа ажиллан, тэр ч бүү хэл цагаасаа хамаагүй эрт нас барах ч магадлал өндөр байх нь гарцаагүй. Харин хэрэв бид биднийг хамгаалдаг, тайтгаруулдаг, бидэнд хүчийг өгдөг сайн Бурхандаа найдахыг сонгох юм бол тамирдсан долоо хоногын турш ажиллахын оронд эрүүл зургаан өдрийн турш ажиллахаас улам илүү үр дүнг олж харах болно. Бид Бурханд найддаггүйгээсээ болоод сайн амарч чаддаггүй байх боломжтой юу? Бурханд найдахыг хамтдаа сонгоцгооё.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Understanding the Sabbath

Бид ихэнхдээ хэт их ажилласан, үнэхээр эцэж цуцсан байдаг тиймээс Амралтын талаарх ойлголт бидний хувьд үнэхээр чухал. Амралтын өдрийг хүндлэх гэж "үүнийг ариунаар сахих"-ыг хэлдэг бөгөөд ариун гэдэг нь "тусгаарлах" гэсэ...

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна