Төлөвлөгөөний мэдээлэл

Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх ньЗагвар

Doing Business Supernaturally

6-с 4 дахь өдөр

Хязгааргүй чадамж 



Таны чадамж хэр болохыг та мэддэг үү? 



Та үүнийг мэдэхгүй байж болох хэдий ч танд Билл Гэйтсээс ч хамаагүй илүү чадамж бий! Үнэн шүү. Хэрэв та Христийн дагалдагч мөн бол дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн нэгт танд байдаггүй ноцтой хязгаар гэж байдаг. Бодит баримтуудыг хамтдаа авч үзэцгээе... 



1. Билл Гэйтс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн нэгэн. (Эхлэл 1:27) Бидний Бүтээгч Эзэн Биллийг бүтээж байхдаа Өөрийгөө тольдон харж байсан. Мөн Билл үүнийг хязгаарт нь хүртэл ихэсгэжээ! Гэвч энэ ч бас таны хувьд адилхан шүү ах эгч дүү нараа. 



2. Алдрын найдвар болох Христ таны дотор оршдог. (Колоссай 1:27) Бидний анзаарсанаар Биллд энэ давуу тал байхгүй. 



3. Танд Христийн оюун ухаан бий. (1 Коринт 2:16) Ахиад л Биллд энэ байхгүй мэт харагддаг. 



4. Танд Ариун Сүнс бий. Бурхан таны дотор оршдог! (1 Коринт 3:16) Ахиад л Ноён Гэйтст байхгүй атлаа танд байдаг давуу тал бол энэ мөн. 



Тэгэхээр Билл таны чадамжийн дөрөвний нэгээр л ажиллаж амьдарч байна гэж хэлж болох уу? Найз нараа, бид өөрсдийнхөө авралд итгэж эхлэх цаг ирээд байна! Мөн амьдралд маань болоод бизнест маань үүний утга санаанд ч бас итгэж эхлэх цаг ирээд байна. 



Хэрэв Билл болоод бусад олон хүн Бурханы Ариун Сүнсүгүйгээр мөн шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэсэн дарамтыг өөр дээрээ тохолгүйгээр ийм их зүйлийг хийж гүйцэлдүүлсэн юм бол та өөрийнхөө юу хийж гүйцэлдүүлж чадах талаар бодоод үз! Өөртөө байгаа тэнгэрлэг мэргэн ухаан ба бүтээлч байдлын талаар тунгаан бодогтун. 



Итгэл ба бизнесээ нэг гэр бүл болгон гэрлүүлэх цаг бидэнд ирээд байна. Дэлхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд та бид Бурханы бүтээлч шийдэл ба санаачлагыг авч ирэх цаг ирээд байна. Асуудал хаа сайгүй л байдаг. Зарим нь дэлхийн хэмжээний байхад бусад нь ач холбогдол бага мэт санагдаж болох юм. Гэвч хэрэв энэ танд чухал бол тэр асуудал Бурханд ч бас чухал юм. 



Матт МакФерсон бол эвангелист бас магтаалын удирдагч хүн байв. Мөн тэр нум сумаар ан агнах дуртай нэгэн байлаа. Нэг өдөр тэр Бурханыг маш тодоор, "Дэлхий дээрх бүхий л асуудлуудын хариулт нь юу болохыг Би мэднэ. Хүн надаас гуйх л юм бол тэр хариултуудыг Би тэдэнд өгөх болно."гэж хэлэхийг нь сонссон.



Матт дэлхий дээрх өлсгөлөнгийн шийдэл юу болохыг асууж болох л байсан. Эсвэл агуу үйлчлэлийг хэрхэн бий болгох талаар ч бас асууж болох л байсан. Гэвч тэр эдгээрийг асуугаагүй. Тэр Бурханаас илүү дээр нум сумыг хийхэд өөрт нь туслахыг гуйв. 



Нум сум нь 60аад оны үед бүтээгдсэн бөгөөд 2 дээш өргөгчтэй байлаа. Гэвч зохион бүтээгчид хоёр өргөгчийг төгс тааруулахыг хичээхэд арав гаруй жилийг зарцуулсан ч амжилт олоогүй. Таараагүй байдал нь онилгоог хазайлгахад хүргэж байсан нь анчдад асуудал болж байсан нь гарцаагүй. 



Ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа Матт гэнэт шөнө дунд сэрэв. Нүүрнийх нь өмнө дэвтрийн цаас дэнжигнэн байгаа мэт харагдсан гэж тэр хэлжээ. Үүн дээр нум сумны диаграммыг гараар зурсан байв. Тэр орон дээрээ суугаад үүнийг хуулж эхэлсэн ба түүний өмнө хэзээ ч бүтээж байгаагүй нум сум байлаа. Энэ нум сум нэг л өргөгчтэй байв. 



Хонда асар олон машин зардаг хэдий ч машин бүрээс багахан ашиг олдог. Мөн Роллс Ройс хэдхэн машин зардаг хэдий ч машин бүрээс асар их ашиг олдог болохыг та анзаарсан байх. Матт МакФерсон Маттьюс Инк.-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тэд дэлхий дээрх нум сумыг ханган нийлүүлэгчдийн хамгийн том нь болжээ. Хондагаас огт өөр, Маттью нум сум бүрээс асар их ашиг хүртдэг байна. 



Матт цааш нь цоо шинэ төрлийн акустик гитарийг зохин бүтээсэн ба түүний МакФерсон Гитарууд дэлхийн шилдэг гитаруудын нэгт тооцогддог. Маттын бизнес нь түүний үйлчлэл юм. Мөн Матт сайнмэдээ хуваалцан Висконсин дахь хотынхоо их дэлгүүрээр явсан хэвээрээ л байгаа. Хийж буй бүхий л зүйлдээ тэр Бурханыг нэгдүгээрт тавьсаар иржээ. 



Тэгвэл та яагаад ингэдэггүй вэ? Үндэстний хэмжээнд... эсвэл хотдоо эсвэл компанидаа буй асуудлыг шийдвэрлүүлэхээр Бурхан яагаад таныг ашиглаж болохгүй гэж? Дэлхий шийдлийг хайн хашхиран байгаа ба үндэстнүүдийг эдгээх, амар тайвныг авч ирэх тэнгэрлэг стратеги Бурханы хүмүүст аль хэдийнээ боломжтой болгогдсон. Одоо гуйх цаг ирээд байна. 



Дээр Матт МакФерсоны залбирлын талаар намайг танд хэлэхэд та уурссан уу? Бурханлаг нэгэн илүү дээр...бурханлаг зүйлийг асуух байсан боловуу гэж та бодож байна уу? Тийм бол, шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэсэн хавханд та өөрөө унасан байж болох юм. 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Doing Business Supernaturally

Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа д...

More

Энэ төлөвлөгөөг гаргасан Gateway Ministries-д талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://dbs.godsbetterway.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна