Төлөвлөгөөний мэдээлэл

Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх ньЗагвар

Doing Business Supernaturally

6-с 1 дахь өдөр

Худал ялгаа зааг



Би христитгэлийнхээ амьдралын эхний 28 жилийг худал зүйлд итгэж ирсэн.



Энэ бол христитгэлийн хүрээллийнхэнд хэтэрхий нийтлэг худал зүйл бөгөөд хэрвээ та бизнес эрхлэгч бол энэ тал дээр мөн л тэмцэлтэй байсан болов уу гэж бодож байна.



Би шашинлаг бөгөөд ариун мэт үзэл санаанд итгэдэг байлаа. Энэ нь намайг нөөц бололцоогоо бүрэн дүүрнээр ашиглаж чадахгүй байдалд хүргэж байсан юм. Бизнест ч тэр, сүмд ч тэр.



Тайлбарлая л даа...



Коллеж төгсдөг жилээ би Христийн дагалдагч болох үед яагаад ч юм надад тэрхүү бурханлаг итгэгчид буюу итгэлээ чухалчлан үзэгчид бүгд л бүтэн цагийн чуулганы үйлчлэлд хамрагддаг гэсэн бодол орж ирсэн юм. Эцэст нь алдартай намтар, номлол, индэр гээд бүгд л "Есүст бүхнээ өгсөн" хүмүүсээр дүүрэн байлаа. Тэдний хэн нь ч бизнес хийдэггүй байв (эсвэл тэгж санагдсан).



Тэгээд л би өөрийгөө сул дорой мэт мэдэрч байлаа. Тиймээс би өөрийнхөө Бизнесийн удирдлагынхаа магистрын хөтөлбөрөө хаяад Библийн коллежид явдаг юм бил үү гэж бодож үзэв. Хэрвээ би бизнес хийвэл үргэлж л хоёрдугаар ангиллын Христэд итгэгч болж, сүмийн санхүүгийн хороонд суугаад л Бурханы жинхэнэ ажлыг хийгчдэд буюу бүтэн цагаар үйлчлэгчдэд өргөл хандив өргөдөг нэгэн болох юм шиг санагдаж байв.



Гэтэл би аврагдсан өдрөөсөө эхлээд л бүтэн цагийн үйлчлэлд сонгогдсон юм байна гэдгээ танин мэдэж чадаагүй юм. Магадгүй та ч гэсэн надтай адил байх.



Би мөн бизнес бол хоёрдугаар ангиллын дуудлага биш гэдгийг ойлгоогүй явсан. Энэ нь индэр дээр үйлчлэхтэй адил чухал үйлчлэл юм.



Ялгаа зааг гэж үгүй



Ариун болон шашинлаг бусын хооронд ялгаа зааг гэж үгүй. Бүх зүйл сүнслэг аж. Бурханы хаанчлал амьдралын бүхий л талбараар дамжин өргөжин тэлдэг бөгөөд зүгээр л сүмийн барилгын дөрвөн ханан дунд хязгаарлагддаг зүйл биш юм. Бизнес эрхлэгч бидний хувьд ихэвчлэн энгийн пастор хүнээс илүүтэй дэлхий ертөнц, бусад хүмүүстэй илүү үр дүнтэй, өргөн хүрээнд холбогдох боломжтой байдаг. Дээрээс нь Бурханы хайр болон хүч чадлыг ер бусын арга замаар харуулах боломжтой юм.



Тэр бидэнтэй хамт байж, Түүний Сүнс биднийг бүхий л үнэн өөд хөтөлнө гэж амалсан. Таны бизнес энэ амлалтаас гадуур зүйл биш ээ. Энэ гайхалтай мэдээ биш гэж үү?



Энэ дэлхийн асуудлуудыг шийдэх шийдлийг танилцуулж, Тэнгэрийн хаанчлалын шийдлийг дэлхийд хэрэгжүүлэхийн тулд Бурхан биднийг Өөрөөс нь зөвлөгөө, мэргэн ухаан аваасай хэмээн хүлээж байна. Учир нь ертөнц хөөрхийлөлтэй агаад тусламж, хариулт эрэн хашхирдаг (Ром 8:19-ийг хар). Гэхдээ бид Ариун Сүнсээр дамжуулан хариултыг авах боломжтой. Бид хүн төрөлхтний уйлаан хашхирааныг шийдэх шинэчлэгч, бүтээгч, зохиогч бөгөөд шийдлийг танилцуулагчид байх ёстой билээ.



Есүсийн хүмүүсийг эдгээж байсан хүч нь юуг харуулдаг вэ гэвэл таны ажил бизнес, ойрын хүрээлэл болон үндэстнийг хүртэл өөрчилж чадах тэр л хүч юм гэдгийг харуулдаг.



Та шашинлаг бус агаад ариун гэдэг ялгаа заагаас татгалзав уу? Та өнөөдөр өөрийн ажил бизнес болоод амьдралдаа Тэнгэрийн хаанчлалын шийдлийг авчрахаар хамтарч ажиллах уу?


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Doing Business Supernaturally

Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа д...

More

Энэ төлөвлөгөөг гаргасан Gateway Ministries-д талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://dbs.godsbetterway.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна