Төлөвлөгөөний мэдээлэл

Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх ньЗагвар

Doing Business Supernaturally

6-с 3 дахь өдөр

Диваажин дэлхийд нэвтрэх үед



Гватемалийн Алмолонгад юу болсоныг та сонссон уу? 



Бизнесүүдээр маань дамжуулан Бурхан диваажинг дэлхийд нэвтрүүлэх гэдэг ямар утгатай болох талаар өчигдөр бид ярилцсан. Энэ нь яг газар дээр ямархуу байдалтай харагддаг талаар бид өнөөдөр авч үзэх болно. 



Гватемалийн Алмолонга үнэхээр таагүй газар байв. Архидалт, ид шид, хар хүч өргөн тархсан байлаа. Хүчирхийлэл, аллага, бусад төрлийн гэмт хэргүүд асар их байв. Дөрвөн шорон нь хэт их ачаалалтай болсон байсан ба хуваарийн дагуу өөр хотууд руу хоригдлуудаа зөөдөг байсан. Тэнд газар тариалангийн нутаг байсан хэдий ч ямар ч үр жимсгүй байв. 



Бараг алуулах шахсаныхаа дараа нэгэн газар тариалан эрхлэгч аргаа баржээ. Аргаа барахдаа тэр өвдөг сөгдөн, фермээ, амьдралаа, газар нутгаа Бурханд өргөжээ. Бусад фермэрүүд түүнтэй нэгдэн, хараагдсан мэт санагдах газар нутагт нь ивээлээ хур бороо мэт оруулаач гэж Бурханд хандан тэд залбирчээ. Тэдний газар нутаг диваажин мэт харагдах болтугай гэж тэд залбирсан (Матай 6:10). 



Эзэн тэдний залбирлыг сонсож эрс тэс арга замаар залбиралд нь хариулсан (Гэтлэл 2:24-25). Алмолонгагийн ард түмэн хуурамч шүтээнүүдээсээ татгалзав. Тэд баар руу байнга явахаа больж сүмд явж эхэлсэн. Идэвхигүй байсан олон хүн шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн. Гэрлэлтүүд сэргээгдэн, өстнүүд эвлэрцгээв. 



Яваандаа Алмолонгад байсан 36 баар цэнгээний гарзууд хаагдан гурав болтлоо цөөрчээ. Хотод байсан шоронгууд хаагдсан ба сүүлийн шоронг "Хүндэтгэлийн танхим" болгон засварлажээ. Тэндэхийн христитгэлт хотын дарга ба чуулганы ахлагчид оршин суугчдын 80% нь Христийн дагалдагчид болсон гэж үздэг. 



Газар тариалангийн салбарт асар том үр дүн гарчээ. Олон жилийн туршид ган гачиг, ажлын дутмаг зуршлаас болоод ургац хураалт хохирол амссаар ирсэн. Одоо газар нутаг нь жилд гурван удаа ургац гаргадаг боллоо. Алмолонгагийн тариаланчид сард дөрвөн машин дүүрэн ургацыг зах руу явуулдаг байсан. Харин одоо долоо хоногт40 машин дүүрэн ургац илгээдэг болжээ. Тариаланчид бэлэн мөнгөөр том Мерседес ачааны машинууд худалдан авч тэдгээрийг Библийн эшлэлүүд ба христитгэлт хэллэгүүдээр чимэглэв. 



Үүгээр барахгүй ургацанд ч хүртэл өөрчлөлт оржээ. Ногоо энгийн хэмжээнээс хоёр дахин томорсон. Лууван эрэгтэй хүний гарын шуу мэт ургах нь элбэг болов. АНУ ба бусад орнуудаас газар тариалангийн судлаачид Алмолонгад айлчилж тэд хэрхэн хэд хэдэн удаа ургац хураан, ургац нь хэд дахин том байгааг ойлгохыг хичээж байлаа. Гэвч тэд хайсан зүйлээ олоогүй. 



Бурхан газар нутгийг нь эдгээсэн.



Бурхан таны ч бас газар нутагт анхаарал халамж тавьдаг гэж та боддог уу? 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Doing Business Supernaturally

Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа д...

More

Энэ төлөвлөгөөг гаргасан Gateway Ministries-д талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://dbs.godsbetterway.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна