Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: ЗорилгоЗагвар

Living Changed: Purpose

5-с 5 дахь өдөр

Шулуун замууд


Зорилгынхоо төлөө амьдарна гэдэг нь Бурханд бууж өгч амьдарна гэсэн үг юм. Бид Түүний хүсэлд бууж өгөх нь юу ч хийхгүй зүгээр суугаад байхыг хэлээгүй. Энэ нь бид Түүнийг цаашид үргэлжлүүлэн хайсаар байхыг хэлнэ. Библид Бурхан бидний замыг шулуун болгоно гэж амласан байдаг, учир нь Тэр л бидний алхмуудыг чиглүүлэх бөгөөд бид тэдгээрийн дагуу явах ёстой юм.


Олон жилийн өмнө Бурхан надад бүх насны эмэгтэйчүүдэд Христ дотор өөрсдийн мөн чанараа хэрхэн баттай суулгах талаар сурахад нь туслах үйлчлэлийг эхлүүлэх, алсын хараа ба хүслийг өгсөн юм. Тэр үед, би ийм том мөрөөдлөө яаж биелүүлэхийг мэдэхгүй байсан юм. Мэдээжийн хэрэг, энэ нь нэг шөнийн дотор бий болчихгүй гэдгийг би ойлгож байсан ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан юм! Бидэнд газар, чадварлаг багийн бүрэлдэхүүн, санхүүжилт, албан ёсны гэрээ, бас хуулийн зөвлөх гэх мэтчилэн хэрэгцээ их байв. Би сэтгэлээр унахын оронд Бурханы надад олгосон боломжуудыг ашиглаж, Түүнд үр дүнгийнх нь талаар найдахаар шийдсэн юм. Хэдэн жилийн дараа бид анхны амралтаа авлаа. Дуулгавартай байж, алхам тутамдаа Түүний хүсэлд бууж өгөн, анхны алхмаа хийгээгүй бол ийм зүйл болохгүй байсныг би мэднэ.


Шийдвэр гаргахдаа Бурханыг хайх нь Түүнд таалагддаг. Хэдийгээр би буруу тийшээ явсан ч намайг эргүүлэн, Түүний хүссэн газарт буцаан авчирч байхыг харж байлаа. Тэрээр зам нээсэн үе нь надад илт байдаг байв, хаалга хаасан үе нь ч мөн ойлгомжтой байсан юм. Зүрх сэтгэл минь Түүнд үйлчлэхийг мэддэг учраас Тэрээр бүгдийг хийж байгаа гэдэгт би итгэдэг. Хэрэв бид цаг мөч бүрд Түүнийг хүлээн зөвшөөрч, ирээдүйнхээ талаар бодохгүй байж, Түүнийг хүндэтгэсэн шийдвэр гаргахыг хичээдэг байвал, Түүний бидний амьдрал дахь зорилго тодорхой болох юм.


Хэдийгээр та зорилгынхоо төгсгөлд эргэлзэж байгаа ч, Бурхан таныг яг одоо ямар алхам хийлгэх гээд байгаа талаар өөрөөсөө асуугаарай. Хэрвээ та хүүхдүүдэд сайн бол сүмдээ хүүхдийн үйлчлэлд үйлчлэхэд оролцож болно. Хэрэв та юм эмхлэх цэгцлэхдээ сайн бол нийтийн хувцасны өлгүүрт шинэ зүйл авч, эмх цэгцтэй байхад нь туслах нь танд тааламжтай байж болох юм. Хэрэв Бурхан таныг хаашаа хөтөлж байгааг хараахан мэдэж чадахгүй байгаа бол хүмүүсийг чуулгандаа урьж эхлээрэй. Христийн дагалдагчдын хувьд бид бүгдээрээ олон хүнийг мөнхийн амьдрал уруу бидэнтэй хамт авчрахаар дуудагдсан.


Колоссай 3:23-т “Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн.” (АБ2004). Өөрөөр хэлбэл, авьяас чадвараа сайн ашиглаж, Түүний хаант улсад үйлчлэхэд өөрийгөө зориулж эхлээрэй. Хэдий тодорхой бус байлаа ч Бурханыг хүндэтгэх ямар нэг алхам хийх нь юу ч хийхгүй байснаас дээр. Буруу алхам хийхээс айх айдас таныг урагшлахад бүү саад болог. Тэрээр таны өргөсөн өргөлөөр ер бусын зүйлийг итгэмжтэйгээр бүтээнэ. 


Бурхан минь, намайг Мастер төлөвлөгөөндөө оруулсанд баярлалаа. Танд миний амьдралын хэтийн төлөвлөгөө байгаа гэдгийг би мэдэж байгаа бөгөөд миний алхмуудыг надад зориулж төлөвлөсөн зорилгодоо чиглүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ төлөвлөгөөгөөр эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлэн үйлдэхэд надад туслаач. Таны үнэний нүдээр өөрийгөө харахад туслаач. Би юунд дуртай, юунд сайн, юуг даван туулж, Та намайг хаашаа хөтөлж байгааг, мөн эдгээр хэсгүүдийн нийлбэр нь Таны ажлыг хийхэд онцгой бэлтгэж байгааг харуулаарай. Таны надад зориулж бүтээсэн үүрэгт ажилд үйлчлэхэд бэлэн байхын тулд намайг үргэлжлүүлэн цэвэрлээрэй. Би Таныг бүх амьдралаараа хүндлэхийг л хүсэж байна. Намайг чиглүүлж, замыг минь шулуун болгоорой. Есүсийн хамгийн хүчирхэг, нандин нэрээр, амен. 


Бурхан таны зүрх сэтгэлд энэ төлөвлөгөөгөөр дамжуулан ажиллаасай гэж бид залбирч байдаг.
Өөрчлөгдсөн амьдрал хэмээх бусад Библийн төлөвлөгөөнүүдийг судлаарай

Changed Women's Ministries-ийн талаар илүү ихийг мэдэж аваарай


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Purpose

Бурхан надаар юу хийлгэхээр бүтээсэн юм бол гэж та бодож байсан уу, эсвэл яагаад ийм юм үзүүлж туулуулж байгаа талаар Түүнээс асууж байсан уу? Зөвхөн танд зориулсан үүргийн төлөө та онцгойгоор бүтээгдсэн. Хэдийгээр та тө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Changed Women’s Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна